Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст хүйтэн, салхитай байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 37 секунд

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст хүйтэн, салхитай байна.

2023 оны 03 дугаар сарын 12-ноос 03 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...+2 градус , өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна.14-нөөс нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

СЕХ: УИХ-ын ээлжит бус сонгуульд бэлтгэхийг УИХ-ын дарга үүрэгдсэн гэдэг нь ор үндэслэлгүй, ташаа мэдээлэл
СЕХ: УИХ-ын ээлжит бус сонгуульд бэлтгэхийг УИХ-ын дарга үүрэгдсэн гэдэг нь ор үндэслэлгүй, ташаа мэдээлэл
 
Ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн 36 хувийг эдийн засгийн хүчирхийлэл эзэлж байна
Ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн 36 хувийг эдийн засгийн хүчирхийлэл эзэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.