Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Германы Гамбург хотод зэвсэгт халдлага гарч долоон хүн амиа алджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 4 секунд

Германы Гамбург хотын “Ехова”-гийн гэрчүүдийн хурлын танхимд зэвсэгт этгээд халдаж гал нээсний улмаас долоон хүн амиа алджээ. Мөн үүнээс гадна олон хүн шархадсан талаар BBC мэдээлсэн байна.

Гэмт этгээд хэргийн газраас зугтсан шинж тэмдэг байхгүй учраас амиа алдсан хүмүүсийн дунд байж болзошгүй хэмээн цагдаа нар үзэж байгаа бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

Мөн тус хотын Гросс Борстел дүүргийн Дээлбөгийн гудамжинд буудалцаан болж олон хүн шархаджээ. Энэ хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байгаа ч гэрчүүдийн өгч буй мэдээллээр 12 удаа буун дуу гарсан байна. Хэргийн газар тусгай ажиллагаа явагдаж байгаа учраас тус газрын ойр орчим амьдардаг иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.

Х.Зоригт

СЭМҮТ: Криптовалют гэдэг нь зан үйлийн хүрээнд үүсч байгаа мөрийтэй тоглоомын төрөлд орж байгаа донтолт юм
СЭМҮТ: Криптовалют гэдэг нь зан үйлийн хүрээнд үүсч байгаа мөрийтэй тоглоомын төрөлд орж байгаа донтолт юм
 
Гал түймэрт 124 хүн амь насаа алдаж 22.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Гал түймэрт 124 хүн амь насаа алдаж 22.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.