Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Валентины өдөр бол хайртай залуугаа баярлуулах өдөр

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 45 секунд
Зургийн тайлбар: Валентины мэндчилгээний карт, 1909 он

Маргааш Валентины өдөр болох гэж буй. Харин хүмүүсийн дунд хүйсийн хувьд хэнд бэлэг өгөх ёстой гэсэн хуваагдмал хандлага гаргадаг. Иймээс энэ талаар товчхон өгүүлье.

Валентины өдрийг хүндэтгэн авч үзэх болсон тухай хэд хэдэн хувилбарууд байдаг. Эхнийх нь, Нийтийн тооллын 270 оны үед Ромыг эзэн хаан Маркус Клавдуис захирч байв. Тэрээр дайнч хаан байсан учир эрчүүд эхнэр авахын оронд дайнд явсан нь дээр гэж үзэж гэрлэлтийг хоригложээ. Харин тахилч лам Валентин гэрлэхийг хориглосныг зөрчин нууцаар дурлалт хосуудыг гэрлүүлж байсан нь илэрч цаазлуулжээ. Үүнээс үүдэн ламтан Валентины нас барсан өдрийг хайр сэтгэлийн бат бөх холбоосын бэлгэдэл болгон үзэх болжээ.

Өөр нэг хувилбар нь Валентин Христийн шашнаас гарахыг шаардахад тэрээр татгалзсан учир шоронд оржээ. Шоронд байх хугацаандаа захирагчийн хараагүй охинд дурласан байна. Лам цаазлуулахын өмнө “Таны Валентинаас” гэсэн зурвас хараагүй охинд үлдээсэн бөгөөд түүнийг нээхэд охин хараа оржээ. “Таны Валентинаас” гэсэн өнөөгийн бидний хайртай гэдгээ илэрхийлэхдээ нэрээ нууцалдаг шалтгаан үүнээс эхлэлтэй аж. Цаазлуулсан өдөр нь 2 дугаар сарын 14-н байжээ. Тэгэхээр Валентины өдрийг тэмдэглэх нь хайр дурлал, эрчүүдийн хайр сэтгэлээ илэрхийлэх сүүлийн мөчтэй холбоотой байна. Өөрөөр хэлбэл бүсгүйчүүд дурласан, эсвэл хайртай залуудаа үгээ хэлж чадахгүй өнгөрөх вий, алдах вий гэдэг үүднээс баярлуулах гэсэн утгатай ажээ.

Ингээд Гэгээн Валентины өдөртэй холбоотой зарим сонирхолтой баримтуудыг хүргэе.

  • Энэ жилийн Валентинаар америкчууд 25.9 тэрбум ам.долларыг цэцэг, амттан, мэндчилгээний дугтуй зэрэгт зарцуулах төлөвтэй гэж Үндэсний жижиглэн худалдааны төв тооцоолжээ.
  • Валентины өдрөөр 250 сая иш цэцэг зарагддаг байна. Үүний гуравны нэг нь сарнай, гуравны нэг нь алтанзул, үлдсэн нь бусад цэцэг эзэлдэг гэж Британийн Цэцэгчдийн холбооноос мэдээлжээ.
  • Нийт сарнай цэцгийн нийлүүлэлт 20 хувийг Нидерланд экспортолдог.
  • Алтанзул цэцгийг хайртай хүндээ өгөхөөс гадна болзол шаардахгүй хайрыг бэлгэддэг тул эцэг, эх, ах, эгч, дүү гээд хэнд ч бэлэглэж болдог байна.
  • Дэлхий даяар 185 хот “Валентин” нэртэй.
  • Зарим улсад Валентиныг ганцхан хосуудын өдөр бус өөр өөрөөр тэмдэглэдэг. Даничууд 2 дугаар сарын 14-ны өдөр нэгэндээ хошигносон захиа илгээдэг бол Финландад “Найзуудын өдөр”, Словенид хаврын баяр болгон хүлээж авдаг байна.
  • Хятад өөрсдийн гэсэн Валентины өдөртэй. Энэ нь бүр түүхэн уламжлалтай холбоотой бөгөөд тэр нь наймдугаар сард болдог аж.
  • Япон жилд хоёр удаа Валентин тэмдэглэдэг. Эхнийх нь, эмэгтэйчүүд хоёрдугаар сарын 14-нд сэтгэл татагддаг эрчүүддээ шоколад өгдөг бол хайр сэтгэлийн холбоогүй эрэгтэйчүүдэд “Giri Choco” гэдэг нэртэй шоколадыг бэлэглэдэг. Харин хоёр дахь нь гуравдугаар сарын 14-нд эрэгтэйчүүд эмэгтэйчүүддээ бэлэг өгдөг байна.
“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шат маргааш эхэлнэ
“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шат маргааш эхэлнэ
 
ТАНИЛЦ: Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдаанууд
ТАНИЛЦ: Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдаанууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.