Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Я.Содбаатар МАН-ын генсекээр томилогдвол ЕТГ-ын дараагийн даргаар АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар очих уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 45 секунд

МАН-ынхан зургаан хоногийн дараа болох Бага хурлаа чих тавин хүлээж байгаа. Социал демократ нам болсон талаарх нэг жилийн ерөнхий тайланг сонсохоос гадна уг хурлын хамгийн ньюанстай хэсэг нь Генсекийн асуудал юм. Одоогоор хурлаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй ч гэсэн бусад гэх ангилалд багтааж, Генсекийн томилгоог ярих нь зайлшгүй.

Эх сурвалжуудын хамгийн сүүлд мэдээлснээр Генсекийн томилгоог Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "авч" тамгын дарга Я.Содбаатарыгаа Генсекээр томилох тохироог хийсэн юм. Мэдээж нөгөө талд нь одоогийн Генсек Д.Амарбаясгалан албан тушаалаа өгөх хүсэлгүй байгаа. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ч гэсэн Я.Содбаатарын томилгоог хүсээд байх нь үгүй.

Энэ хоёрын хувьд намын дүрмээ өөрчилж, Д.Амарбаясгаланг намын Генсекээр нь үлдээх хувилбар байгаа ч Ерөнхийлөгчийн институт үүнийг дэмжихгүй байгаа тул хэт зөрүүдэлбэл зөрчил рүү хөтөлж мэднэ. Тиймээс арга буюу Я.Содбаатарыг Генсекээр тавихаар тохирсон байх магадлалтай юм.

Тэгвэл ЕТГ-ын дарга Я.Содбаатар хэрвээ ирэх Бага хурлаар намын Генсекээр томилогдвол түүний оронд ЕТГ-ыг хэн удирдах вэ гэдэг нь асуулт гарч ирэх болно. Мэдээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын хүрээллийн хүн ЕТГ-ыг удирдах нь ойлгомжтой. Харин дотор нь ажиллаж буй хүмүүсээ дээшлүүлэх үү, гаднаас хүн авч ирж томилох уу гэдэг сонирхолтой байна.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрвээ Я.Содбаатар намын Генсекээр томилогдвол түүний оронд ЕТГ-ын даргаар АШУҮИС-ийн захирлаар ажиллаж буй Н.Хүрэлбаатарыг томилох өндөр магадлалтай байгаа аж. Учир нь Н.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн дотны найзуудынх нь нэг. Эрүүл мэндийн яамны ТНБД-аар 2009-2012 онд, сайдаар 2012 онд зургаан сар орчим ажилласан нэгэн юм.

Сүүлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад нь ажлын албаны дарга, Ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад 2020 оноос АШУҮИС-ийн захирлаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Дашрамд сануулахад, тэрбээр эрүүл мэндийн сайдаар ажилласныхаа дараагаар 2013 онд АТГ-т авилга албан тушаал, мөнгө угаасан хэрэгт шалгагдаж байсан түүхтэй нэгэн. Түүнээс гадна Н.Хүрэлбаатараас гадна Ерөнхийлөгчийн өөр нэг найз болох Б.Энх-Амгалангийн нэр ч ЕТГ-т яригдаж байна.

Б.Мягмарсүрэн

ЧУУЛГАН: Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.