Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тавантолгой дулааны цахилгаан станцын тендерийг олон нийтэд нээлттэй зарлана“

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 35 секунд

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр "Тавантолгой дулааны цахилгаан станцын тендерийг намайг сайд болохоос өмнө хоёр удаа зарласан юм билээ. Тендерийн эргэн төлөх нөхцөл нь нүүрсний офтек гэрээгээр цахилгаан станцын төлбөрийг төлж барагдуулах нөхцөлтэй. Өмнө нь хоёр оролцогч оролцсон ч чанар болон техникийн шаардлага хангахгүй байсан. Одоо гурав дахь удаа офтек гэрээгээр төслөө санхүүжүүлбэл нүүрсний орлого валютын нөөц дээр тус дэм болохгүй. Тиймээс энэ гэрээг солиод дахин өөр санхүүжилтийн асуудлыг хараад явж байна.

2022 оны арванхоёрдугаар сард, магадгүй 2023 оны эхний сард багтаан бид санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэнэ. Үүний дараа тендерийг нээлттэйгээр гурав дахь удаа олон нийтэд зарлах болно.

Амгалан дулааны станцын өргөтгөлийн ажлын шавыг өнгөрсөн зун тавьсан. Санхүүжилтийн гэрээг нь өнөөдөр одоогоор эцэслээгүй байна. Энэ долоо хоногийн сүүлээр санхүүжилтийн асуудлыг шийдэх бөгөөд үүний дараа ажлыг эхлүүлнэ.

Гүйцэтгэгч нь шалгарсан тул энэ өвөлдөө багтаан бүх нарийн ажлын зургийг хийгээд ирэх хавар ажлыг эхлүүлнэ гэсэн үг. Ингээд 2024-2025 онд шилжих халаалтын улиралд Амгалан дулааны станцын өргөтгөлийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа" хэмээлээ.

Нийслэлийн иргэдийг эрүүл, чанартай хүнсээр хангахын тулд хүнс үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжинэ
Нийслэлийн иргэдийг эрүүл, чанартай хүнсээр хангахын тулд хүнс үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжинэ
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.