Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн иргэдийг эрүүл, чанартай хүнсээр хангахын тулд хүнс үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжинэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Монгол Улсын нийт хүн амын тал буюу 1.6 сая гаруй хүн амьдран суудаг Улаанбаатарын хувьд иргэдээ эрүүл, аюулгүй, чанартай хүнсээр хангахын зэрэгцээ энэ чиглэлд үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, бүтээмжийг нэмэгдүүлэх, инновацыг хөгжүүлэх нь нэн чухал билээ. Хүнсэнд улирлын чанартай, гадаад хүчин зүйлээс үүсдэг хомсдол, үнийн өсөлт, аюулгүй байдал гэсэн үндсэн гурван том асуудал бий. Гэхдээ эдгээр асуудлыг эдийн засаг, хууль эрх зүй, бодлогын оновчтой, судалгаанд суурилсан шийдвэрээр шийдэх боломж хангалттай бий.

Улаанбаатар хотын иргэдийг эрүүл, чанартай хүнсээр хангахад үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжихийг зорьж байгаа юм. Ингэснээр аж ахуйн нэгжүүд зээлийн дарамтаас чөлөөлөгдөж, урт хугацаатай, тогтвортой, бодит хөрөнгө оруулалт авна. Мөн хүнсний сүлжээнд оролцогчдын үйл ажиллагаа өргөжиж, салбарын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах боломж нэмэгдэх аж.

Цаашлаад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах замаар улирлаас хамаарсан үнийн хөөрөгдөл, хомсдолыг зогсоох, гарал үүсэл тодорхой, эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр иргэдээ хангахад анхаарч ажиллахаар төлөвлөжээ. Том зургаар нь харвал, эдгээр зорилтыг амжилттай хэрэгжүүлснээр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ажлын байр нэмэгдэхээс гадна дотоодын үйлдвэрлэл өсөж, импортоор авах бүтээгдэхүүний хэмжээ буурна. Мөн мизо эдийн засаг бүхий хотын татварын орлого нэмэгдэх, хүн амын хүнсний аюулгүй байдлын талаарх боловсрол сайжирч, нийгмийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх олон давуу тал бий.

“Станцуудыг нүүрсээр хангадаг 3 уурхай түлшний нөөцгүй болсон“
“Станцуудыг нүүрсээр хангадаг 3 уурхай түлшний нөөцгүй болсон“
 
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.