Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Наранбаатар: IV цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн учраас нийт хэрэглэгчдийн цахилгааныг өдөрт 1 удаа 2 цагаар 22.00 цаг хүртэл хязгаарлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Нэгдсэн сүлжээний горим ажиллагаа болон хязгаарлалттай холбоотой цаг үеийн асуудлаар ДҮТ ТӨХХК-аас мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр, Диспетчерийн үндэсний төвийн Төв диспетчерийн албаны ахлах инженер О.Наранбаатар, "Өчигдөр оройны 17.30 цагт IV цахилгаан станцын 7-р зуухны засварын ажил дуусч, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн. Хэдийгээр IV цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч Бөөрөлжүүтийн цахилгаан станц нүүрс хангамж доголдсон хэвээр байгаа учраас хязгаарлалт үргэлжилж хийгдсэн. Өчигдөр оройны оргил ачаалал 1708МВт-д хүрсэн. Бид нийт 200 МВт-ын хязгаарлалт хийхээр төлөвлөсөн байсан ч IV цахилгаан станц хэвийн ажиллаж эхэлсэнтэй холбоотойгоор өчигдөр оройн 22.00 цаг хүртэл 100 МВт-ын хязгаарлалт хийсэн. Өнөөдөр нийт 100-150 МВт-ын хязгаарлалт хийхээр тооцоолж байна. Нийт хэрэглэгчдийн цахилгааныг өдөрт 1 удаа 2 цагаар 22.00 цаг хүртэл хязгаарлана. Шөнийн хязгаарлалт байхгүй" гэлээ.

Улсын аварга малчин 121, саальчин 10, тариаланчаар 21 иргэнийг шалгарууллаа
Улсын аварга малчин 121, саальчин 10, тариаланчаар 21 иргэнийг шалгарууллаа
 
А.Баяр: Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг шат дараатай ажлууд хийнэ
А.Баяр: Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг шат дараатай ажлууд хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.