Эрчим хүчний яам 13 сая 650 мянган төгрөгөөр energy.gov.mn вэбсайтаа шинэчилжээ. Шилэн дансны мэдээллээс шүүж үзэхэд, өнгөрсөн аравдугаар сарын 8-ны өдөр тус яамнаас "Грийнсофт" ХХК руу "ЭХЯ-с 5638089 вэбсайт шинэчлэх ЭХЯ-33/2025 гэрээний дагуу" утгатай 13 сая 650 мянган төгрөгийг шилжүүлсэн байна.
Тус яамны вэбсайтыг шинэчилсэн "Грийнсофт" компани нь Программ хангамжийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эцсийн өмчлөгч нь иргэн Эрдэнэцогтын Амар аж. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНДЭЭС танилцана уу.
Хоёрхон хоногийн өмнө батлагдсан 2026 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр олон нийтээс төрийн байгууллагууд тэр тусмаа яам, тамгын газрууд үргүй зардлаа бууруулах шаардлагатай гэх шүүмжлэл багагүй явсан.
Гэвч ийнхүү Эрчим хүчний яам төсвийн хөрөнгөөр вэбсайтаа шинэчлүүлжээ. Өмнө нь ч Соёлын яам вэбсайтаа шинэчилж байсан удаатай. Мөн иргэдийн өргөнөөр хэрэглэдэг "И-баримт" аппликейшнийг сар гаруй хугацааны өмнө шинэчилж байсан.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!