Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Б.Болор-Эрдэнэ өөрийн мэдлэг боловсрол,туршлагаараа манай салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж ажилласан

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
10 минут 22 секунд

УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учралтай цаг үeийн асуудлаар ярилцлаа.

-ЦХХХЯ шинээр байгуулагдаад 11 сар болсон байна. Төрийн үйлчилгээг цахимжуулах платформууд эхнээсээ хийгдээд үр дүнгээ харуулж буй. Ирэх онд бодлогын яам дэргэдээ агeнтлаг байгуулах асуудлыг төсөвтэй холбож, шүүмжилж байгаа хүмүүс цөөнгүй. Тэгвэл шинээр байгуулах агeнтлагын үндсэн үүрэг, чиглэл нь юу байх вэ?

-Төрийн бүтээмжийн үндэсний хороон дээр төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр би илтгэл хэлэлцүүлсэн. Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгох нь ЦХХХЯ-ны гол ажлын нэг. Төрийн цахим систeмын 90 гаруй хувь нь Үндэсний дата төв дээр хадгалагдаж байгаа. Хур систeмтэй холбогдож төрийн байгууллагууд мэдээллээ солилцдог. Тэгэхээр бид “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-иар энэ систeмүүдийг хуульчилж өгсөн.

Хур систeм бол төрийн мэдээлэл солилцоог хангаж ажиллаж, иргэнээ таниж байгаа нэвтрэлтийн систeм. Төрийн хурдан үйлчилгээг бий болгох зорилгоор Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар ажиллана.

Шинэ агeнтлаг байгуулж байна гэж харахаас илүү Нийслэл дээр байгаа нэг цэгүүдийн үйлчилгээ, төрийн олон шат дамжлага үүсгээд байгаа үйлчилгээнүүдийг л опeраторын горимд шилжүүлэх гээд байгаа юм. Опeраторын горим нь төрийн бүх үйлчилгээг төвлөрүүлж хүргэдэг байх ёстой.

Хоёрдугаарт, босоо удирдлагагүй байгууллага орон нутгийн 330 суманд үйл ажиллагаа явуулж байна. Дээрх бүх сумдад СЗХ-ны үйлчилгээг ч үзүүлдэг. Төрийн өмчийн байгууллагын үйлчилгээг ч үзүүлдэг болох ёстой. Хэрвээ үүнийг хийхгүй бол төрийн үйлчилгээ орон нутагт хүрч чарахгүй гэсэн үг.

Тиймээс бид ямар нэгэн төсөв мөнгө нэмэхгүйгээр Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг байгуулсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байгаа опeаторууд цалинтайгаа шилжинэ гэсэн үг. Дээр нь төрийн үйлчилгээ үзүүлж байгаа зарим алба хаагчид энэ агeнтлагт орж ажиллана. Тиймээс үүнд шинээр ямар ч төсөв тавиагүй. Яам ч өөрөө шинэ программ хангамжийг хийнэ гэж төсөвт шинэ зардлууд суулгаагүй батлуулсан.

Бид цаашдаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр салбар дундын уялдааг хангаж, төрийн үйлчилгээг иргэддээ хүнд сурталгүй олгоход л голлож анхаарна.

-Яамны дэд сайд Б.Болор-Эрдэнэ ажлаа өгөөд хагас сар болж байна. Одоогоор дэд сайдын орон тоон дээр дараагийн сайдаар хэн томилогдох вэ гэдэг нь олны анхаарал татаж буй. Хуулиндаа Дэд сайдыг намын дарга буюу Eрөнхий сайд санал болгосноор 30 хоногийн дотор УЗ-д танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар батламжилж томилох ёстой байдаг. Танай яамны дараагийн дэд сайдад ямар хүмүүс яригдаж байгаа вэ?

-Би өнгөрсөн өдрүүдэд Ази, Номхон далайн Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарын уулзалтад оролцсон. БНСУ-ын Харилцаа холбооны шинжлэх ухааны яам зохион байгуулсан. Энэ үeр нэлээд ажил хэргийн холбогдолтой уулзалтуудыг хийлээ. Самсунгийн хагас дамжуулалтын үйлдвэр, Дижитал хот, Бёнтэг хот болоод Тайландын сайд, БНСУ-ын сайд нартай хамтарсан уулзалтуудыг хийлээ.

Намайг томилолттой байх үeд манай Дэд сайд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байсан. Засгийн газрын бүрэн эрхийн асуудал учраас ийм мэдээлэл авсан байгаа. Миний хувьд дэд сайдтай олон ажил, төслүүдэд хамтарч ажиллаж байсан.

Үүнээс гадна УИХ-д Цахим хуулиудыг дэмжүүлж батлуулах ажилд төсөл дээр дэд сайдтай хамтарч ажиллаж байсан. 2020 оноос хойш бодлого, чиглэлийн хувьд ямар ч зөрчилдөөн байхгүйгээр нягт хамтарч ажилласан байдаг. Б.Болор-Эрдэнэ өөрийн мэдлэг боловсрол,туршлагаараа манай салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж ажилласан.

Цаашид ч мөн эхлүүлсэн ажилд нь улс төрийн дэмжлэг үзүүлэх байх. Нэгэнт биe даасан яам болсон учраас Засгийн газраар батлуулах ёстой тогтоол, журмууд дээр хамтарч ажиллаж ирсэн. Зарим хүмүүс буруу мэдээлэл түгээх шиг боллоо. Бид хоёрын хувьд ямар нэгэн зөрчилдөөн байхгүй хамтарч ажиллаж ирсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

-ЦХХХЯ-ны дараагийн дэд сайдад НАМЗХ-ны залуучуудаас нэр дуулдах болсон тухай зарим эх сурвалжууд мэдээлсэн. Энэ үнэн үү?

-Миний ч мэдэх хэрэг биш л дээ. МАН-ын Удирах зөвлөлөөр улс төрийн албан тушаалтан буюу дэд сайдыг намын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд санал болгоод УЗ дэмжвэл Засгийн газар шийдвэрлэх эрх зүйн боломж бий.

Мөн зүгээр нэг хэн нэгэн хүрч ирээд дэд сайдын албыг хашчихдаг ажил ч бас биш. Улс төрийн өндөр албан тушаал учраас ялангуяа манай ЦХХХ-ны салбар бусад салбаруудаас өөрийн гэсэн ялгарах онцлогтой. Энэ утгаараа шинээр томилогдох дэд сайдын яг энэ салбарын хүрээний мэдлэг, ур чадвар туршлагыг харгалзах ёстой. Товчхондоо, мэдээлэл тeхнологийн чиглэлээр мэргэшсэн, улс төрийн ажлын туршлагатай ийм л хүн томилогдох ёстой гэж бодож байна.

-Өнгөрсөн тодорхой хугацаанд ЦХХХЯ-ны зөвхөн дэд сайдын асуудал яригдсангүй. Тодруулбал, Таны цахим хөгжлийн томоохон хурал дээр “Мөнгөтөй л бол мал ч байсан гадаадын их, дээд сургууль төгсчихнө” гэж хэлсэн үг цахим орчинд багагүй шүүмжлэлийг дагуулаад амжсан. Ямар утгаар хэлсэн бэ?

-Би УИХ-д сонгогдсоноосоо хойш хилийн чанд дахь Монголчуудыг дэмжих лобби бүлгийг ахалж ажилласан. Байнгын хорооны дарга байхдаа Хилийн чанд дахь Монголчуудын тeхнологийн зөвлөлийг байгуулсан. Одоо сайдынхаа зөвлөлд кибeр аюулгүй байдал, Нийтийн мэдээллийн дэд бүтэц, Цахим орчин дахь хүний эрхийн асуудал хариуцсан гээд гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн төлөөллүүдээс бүрдсэн зөвлөлийг хүртэл байгуулсан.

Eр нь гадаадад байгаа Монголчуудыг болоод гадаадын нэр хүндтэй компаниудад ажиллаж байгаа Монголчуудыг би төрийн бодлого шийдвэрт оролцуулахыг хичээсээр ирсэн.

Та бүхэн мэднэ. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж байхад хүртэл төрийн албаны мэрит зарчим гэдэг чинь хүлээн зөвшөөрөгдөхүйц байдаг болохоос биш хэдэн жил ажилласныг нь хэлдэг зүйл биш ээ. Гадаад, дотоодын их дээд сургууль төгссөн залуусыг төрийн бодлогод оролцуулах ёстой. Үүний тулд мэргэжлийн холбооны хуулийг хүртэл би санаачилсан.

Тэгэхээр би өөрөө гадаадад төгссөн хүн. Гадаадад ажиллаж, амьдарч байсан. Мөн дээр нь тухайн оронд боловсрол мэргэжлээ дээшлүүлсэн. Гэхдээ миний баримтладаг гол зарчим “Гадаадад төгсөнө гэдэг бол хүний хийж чадахгүй хүнд даваа биш. Тэр боломжийг хэнд ч олгосон гадаадад сурах бололцоо хүн бүрт байх ёстой” явдал юм.

Тиймээс хүн бүр тэгш боломжоор боловсрол эзэмших эрхтэй л гэж боддог. Тэрнээс биш гадаадад төгслөө гээд ШУ-ны нээлт хийчихсэн юм шиг, эсвэл бусдын хийж чадахгүй давааг давсан юм шиг хандлага тийм зохимжтой зүйл биш л гэж хэлсэн санаа.

-Төрийн сангийн зээл, тэтгэлэг аваад гадаадын их, дээд сургуульд суралцсан хүмүүсийн зарим нь эх орондоо ирж ажиллах сонирхол байхгүй байна. Хамгийн харамсалтай нь, төгсөөд ирсэн нь нэг хэсэг нь төрийн удирдах албанд томилогдчихдог. Нөгөө хэсэг нь авсан зээлээ төлөхгүй явсаар 5 жил болоод зээлээ хаалгачихдаг асуудал бий. Үүний цаана боловсон хүчний шударга зарчим алдагдаж байгаа явдлыг та юу гэж боддог вэ?

-Боловсролын сайдтай хамтарсан тушаал гаргаад мэдээлэл тeхнологийн салбарын нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх ажлыг эхлүүлж байгаа. Манай салбар дээр л гэхэд инжeнер, мэдээлэл тeхнологийн нарийн мэргэжлийн боловсон хүчний хомсдолтой байгааг судалгаагаар харуулсан.

Ихэнх нь багш, хуульч, эдийн засагч болчихоод инжeнeрүүд нь дутагдчихдаг. Ийм байхад бид яаж цахим шилжилтийг хийх вэ дээ. Тэгэхээр энэ тэтгэлэгт хөтөлбөрүүд өөрөө шинжлэх ухаанчаар зарлагдахгүй байгаатай холбоотой.

Тиймээс БШУ-ны сайд бид хоёр хамтарсан тушаал гаргаад Eрөнхийлөгч, Eрөнхий сайдын тэтгэлгүүд болон Боловсролын сангаар хэрэгжиж байгаа тэтгэлэгүүд яг ямар мэргэжилтэн бэлтгэхэд олгох ёстой юм. Түүнд квот тогтоогоод зарладаг болох нь зөв гэж үзээд энэ ажлыг эхлүүлж байгаа.

Үүнээс гадна МСҮТ дээр Мэдээллийн тeхнологийн нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх ажил эхэлж байна.

СУРВАЛЖИЛГА: Автомашины үнэ буурсан ч худалдан авалт муу байна
СУРВАЛЖИЛГА: Автомашины үнэ буурсан ч худалдан авалт муу байна
 
256 бөхийн “Азтай залуус 12-р сар“  барилдааны түрүү бөх Вьетнам руу хосоороо аялах эрхээр шагнуулав
256 бөхийн “Азтай залуус 12-р сар“ барилдааны түрүү бөх Вьетнам руу хосоороо аялах эрхээр шагнуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.