Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын “оффшор”-ыг АТГ шалгаж, “Голомт“-ын Д.Баясгаланг хуулийнхан “онилжээ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 42 секунд

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, хууль бусаар хөрөнгөжсөн гэх этгээдүүдийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ажилд хууль, хяналтын байгууллагынхан шуурхайлан ороод байна. Тодруулбал, өнгөрсөн хавар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлж, сануулж байснаар “Нүүрсний мафийнхан” гэх тодотголтой хэрэг өнгөрсөн 10 дугаар сараас эхлэн хурцаар яригдах болж улмаар эхний ээлжид нүүрстэй холбогдох Төрийн өмчит компаниудад шалгалт оруулж эхлээд байгаа билээ.

Тухайлбал, өнгөрсөн 10 дугаар сарын 26-нд Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой” ХК-д 6 сарын онцгой дэглэм тогтоож, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлж Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажилуулсан юм.

Үүний араас “Тавантолгой төмөр зам” ХК-ийг ч мөн шалгах шаардлагатай яриа сөхөгдмөгц хачирхалтай нь тус компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал БНСУ руу явсан нь хууль хяналтын байгууллагын хардлагыг улам ихээр төрүүлэх болсон. Тиймээс өчигдрөөс эхлэн АТГ-аас “ТТЗ” компанийн байранд нэгжлэг хийж, холбогдох бичиг баримтуудыг хураан авсан талаар мэдээллээд буй. Харин компанийн үндсэн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан Н.Удаанжаргалыг хариуцагчаар дуудан шалгах ажиллагааг зохион байгуулахаар мэдэгдсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Н.Удаанжаргал нь БНСУ-аас саяхан АНУ руу явсан байгаа юм.

Тэгвэл АТГ-аас дээрх нүүрсний хэрэгтэй холбогдуулан нэр бүхий хүмүүсийн гадаадад дахь оффшор дансыг шалгаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл хууль бусаар хөрөнгөжсөн этгээдүүд нүүрс тээвэр, төмөр замтай холбоотой санхүүгээс зувчуулсан мөнгө, хөрөнгө асар их бөгөөд үүнийгээ гадаадад байршуулсан байж болзошгүй байгаа аж. Тиймээс оффшор дансыг шалгахаар болжээ.

Мөн Төмөр зам барих төсөлд хамгийн гол үүрэг гүйцэтгэж оролцсон компанийн удирдлага болох “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгаланг төмөр замын асуудлаар шалгахаар хуулийнхан "онилсон" тухай зарим эх сурвалжууд бидэн мэдээлж буй. Учир нь нүүрсний хэрэг шууд утгаараа Таван толгой төмөр замтай очиж холбогдож буй билээ. Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр "Бодь интернэшнл" групп ажилласан билээ.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.ЛХАГВАДОРЖ: Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд нийслэлтэй хамтран ажиллана
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.ЛХАГВАДОРЖ: Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд нийслэлтэй хамтран ажиллана
 
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.