Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн эдэлбэрт 16 байршлын 3.77 га газрыг бүртгэлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын ээлжит бус IX хуралдаан өчигдөр боллоо. 2009 оноос нийтийн эдэлбэрт газар бүртгэн, баталгаажуулж эхэлсэн бөгөөд 2009 онд 54 байршил, 2010 онд 32 байршлыг бүртгэж байжээ. Харин 2019 онд 32 байршлын 57.66 га, 2020 онд 38 байршлын 130 га, 2021 онд 38 байршлын 20.67 га, 2022 онд 25 байршлын 16.93 га газар буюу нийт 219 байршлын 285.23 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгээд байна. Тэгвэл нэмж 16 байршлын 3.77 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгүүлэхээр НИТХ-д өргөн барьж, батлууллаа.

Тодруулбал,

  • Баянгол дүүрэгт таван байршил бүхий 0.61 га
  • Баянзүрх дүүрэгт дөрвөн байршил бүхий 0.31 га
  • Сонгинохайрхан дүүрэгт хоёр байршил бүхий 0.25 га
  • Сүхбаатар дүүрэгт гурван байршил бүхий 2.07 га
  • Хан-Уул дүүрэгт нэг байршил бүхий 0.43 га
  • Чингэлтэй дүүрэгт нэг байршил бүхий 0.11 га буюу нийт 3.77 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэв. Эдгээрээс хоёр байршилд тоглоомын талбай, 13 байршилд тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол байгуулахаар төлөвлөсөн юм.
Найз нь уухгүй ээ, намайг алгасаарай
Найз нь уухгүй ээ, намайг алгасаарай
 
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.