Истанбул хотын төв хэсэгт дэлбэрэлт болсны улмаас 6 хүн амиа алдаж, 81 хүн шархадсан гэж Туркийн эрх баригчид мэдэгдэв. Туркийн захирагч Али Йерликая "Дэлбэрэлт Таксим талбайн худалдааны гудамжинд болсон" гэжээ.
Харин Дэд ерөнхийлөгч Фуат Октай дэлбэрэлтийг эмэгтэй хүн үйлдсэн террорист халдлага гэж үзэж байна гэсэн байна.
Түүнчлэн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган "Гэмт этгээдүүдийг шийтгэнэ" гэж мэдэгдэв.
Хууль зүйн сайд Бекир Боздагийн мэдээллээр дэлбэрэлт болохоос хэдхэн минутын өмнө нэгэн эмэгтэй талбайн вандан сандал дээр 40 гаруй минут суугаад гарч явсан байна. Тиймээс эмэгтэй хүнийг сэжиглэж байгаа гэжээ.