2023 оны улсын төсөв өнөөдрийн чуулганаар эцэслэн батлагдлаа. Энэ талаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээлэл хийв. Тэрбээр "Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед тодорхой хэмжээнд тэвчиж болох зардлуудыг бууруулах чиглэлд төсвийн чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг гарч ажилласан. УИХ, Засгийн газраас өргөн баригдсан хуульд төсвийн алдагдлыг бууруулсан. Төсвийн тэнцлийг сайжруулсан. Мөн хэмнэсэн эх үүсвэрээрээ нийгэмд хүлээлттэй байгаа асуудлуудыг шийдвэрлэнэ. Тэр дундаа эрчим хүчний тарифын хөнгөлөлт болоод иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, мөн хүүхэд хамгаалах зардал болон сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч, зохицуулалт хийх шийдлийг гаргаж ирсэн.
2022 оны төсөв цар тахлын хүндрэлийг даван туулах төсөв байсан бол 2023 оны төсөв эдийн засгийн хүндрэл бэрхшээл учирч болох эрсдлүүдийг даван туулахад чиглэгдэхэд төсөв байсан" хэмээлээ.