Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Экспорттой холбоотой нууцын зэрэглэлд хамаарах худалдах, худалдан авах бүхий л гэрээг улирал бүр УИХ-д танилцуулж байхаар боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 37 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны Төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Энэ удаагийн төсвийн өөрчлөлттэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр "Тодорхой өөрчлөлтүүд Төсвийн шинэчлэлийг эхлүүллээ. Нэгдүгээрт, төсвийн алдагдлыг өргөн барьсан төслөөс 127.6 тэрбум төгрөгөөр багасгалаа. ДНБ-д эзлэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг тодорхой хувиар сайжрууллаа.

Хоёрдугаарт, тэвчих болох зардлыг танах замаар төсвийн зардлыг 176.9 тэрбум төгрөгөөр буурууллаа. Энэ эх үүсвэрээр улсын хэмжээнд 10 мянгаас дээш хүн амтай хотуудын гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг үзүүлнэ. Энэхүү арга хэмжээнд 173 мянга 600 өрх хамрагдана. "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр зогссон байсныг үргэлжлүүлнэ. Иргэдийн эрүүл мэндэд анхаарсан онцгой төсөв гэж хэлж болно. Мөн хүүхэд хамгаалах арга хэмжээний зардлыг нэмэгдүүллээ. Хүүхдэдээ анхаарал хандуулж төсвөө баталлаа.

Гуравдугаарт, шинэ хөрөнгө оруулалт хийхгүй байх өмнө эхэлсэн хөрөнгө оруулалтын арга хэмжээг 2023 онд багтаан дуусгах бодлогыг хуульчиллаа. Анх удаа төсөвтэй холбогдуулан иргэдийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Төрийн өмчийн компаниудын нэгдсэн цахим бүртгэл, мэдээллийн системийг бий болгох, ашигт малтмал олборлох, боловсруулах, тээвэрлэх бүх үе шатанд хамаарах гэрээг Татварын нэгдсэн системд бүртгүүлж, экспортод гаргах нууцын зэрэглэлд хамаарах худалдах, худалдан авах бүхий л гэрээг улирал бүр УИХ-д танилцуулж байхаар боллоо. Ингэснээр нүүрсний хулгай зорилгоор байгуулагдсан ажлын хэсэг, Хөгжлийн банкны асуудлуудад ил тод болгож, ард иргэдэд мэдээлэх УИХ үүргээ гүйцэтгэж чадаж байна гэж бодож байна. Цаашид улам чангатгах зорилгыг тавьж байна.

Төсвийн болон хөрөнгө оруулалтын шинэчлэл маань үр дүнд хүрч төсвийн бодлого, хэмнэлтийн бодлогоор дамжин улс орны эдийн засаг богино хугацаанд сэргэнэ гэдэгт итгэлтэй байна. Төсвийн тухай хуулиа батлаад орхих бус үр ашигтай байх чиглэлээс нь Төсвийн байнгын хороо хяналт тавьж, төсвийн хяналтыг сонсголыг хийж байх чиглэлийг өглөө " гэв.

Зүүн Азийн залуучуудын наадамд хамтран ажиллах спортын холбоодтой гэрээ байгууллаа
Зүүн Азийн залуучуудын наадамд хамтран ажиллах спортын холбоодтой гэрээ байгууллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.