
Өнгөрсөн гуравдугаар сарын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшинг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагын багтайгаа таарч тохироогүй хэмээн үзэж, хариуцлага тооцон ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг чөлөөлснөөс хойш 8 сар өнгөрсөн нь өнөөдрийг хүртэл орных нь хүнийг томилоогүй байгаа юм. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад "Удахгүй томилогдоно. Энэ ондоо багтаж томилно" хэмээлээ.