Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: 2023 онд улсаараа дампуурах эрсдэлтэй болчихлоо. Эрх баригчид одоо бодлогоо өөрчил

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

АН-ын бүлгээс 2023 оны алдагдалтай төсөв батлахыг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл "2023 оны төсвийг АН-ыг зүгээс эсэргүүцэж, төсвийг алдагдалгүй батлахыг шаардсан. Иргэд ядуурч, улсын өр нэмэгдэж, улсаараа дампуурах боллоо. Төсвийн алдагдал байхаар иргэд ядуурна. Учир нь улсын өр ихэсч байна. Маш олон сөрөг зүйлс бий. Төсвийн алдагдлыг дагаад иргэдэд, бизнес эрхлэгчдэд мөнгө очихгүй. Төр данхайна. Ирэх онд хийгдэх төлөвлөлтүүдийг хийх боломж бололцоо бий болохгүй. Тэгэхээр энэ удаагийн Монгол Улсын төсвийг дэмжих боломжгүй. Мэдээж МАН хэт олонх учраас хуулиа батлаад явах байх.

Эрх баригчид телевизээр "Ард түмний амьдрал сайхан байна. Улсаараа удахгүй сайхан болно. Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж байна. гэсэн зүйлсийг ярьсаар байна. Монгол Улсын хүн амын 3 хүн тутмын нэг нь ядуу гэж үздэг байсан бол одоо хоёр хүн тутмын нэг нь ядуурсан байна. 2023 онд улсаараа дампуурах эрсдэл бий болчихлоо. Эрх баригчид одоо зогс. Бодлогоо өөрчил" хэмээлээ.

ШУУД: АН-ын бүлгээс 2023 оны алдагдалтай төсөв батлахыг эсэргүүцэж мэдээлэл хийж байна
ШУУД: АН-ын бүлгээс 2023 оны алдагдалтай төсөв батлахыг эсэргүүцэж мэдээлэл хийж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.