Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлал эдийн засагт ЭЕРЭГ НӨЛӨӨ авч ирэх үү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 31 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын сүүлээр БНХАУ-д албан ёсны айлчлал хийх гэж байгааг албаны эх сурвалжууд мэдээлж буй. Тодруулбал, өнгөрөгч наймдугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-д айлчлах урилгыг нотолсон билээ. Үүнтэй холбогдуулан энэ удаад хийх Ерөнхийлөгчийн айлчлал Монгол Улсын худалдаа, эдийн засгийн хувь заяанд нэг шат ахих томоохон боломжийг авчирна гэж харж байгаа юм.

Тодруулбал, тээвэр ложистик, уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, Монгол Улс, БНХАУ, ОХУ хооронд эдийн засгийн коридор байгуулах болон олон улс, бүс нутгийн асуудлаар хоёр улс санал солилцож, тодорхой шийдэлд хүрнэ гэсэн хүлээлт үүсэх юм.

Нөгөө талаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Коммунист намын хурлаас дахин таван жил Хятадыг “захирах” эрхээ авсны дараа хийгдэж буй төрийн тэргүүдийн анхны айлчлалуудын нэг. Хэдхэн хоногийн өмнө ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц айлчилсан нь Коммунист намын их хурлаас хойш айлчилсан Европын холбооны анхны тэргүүн болсон юм.

Түүнчлэн Монгол Улсын гадаад худалдааг саармагжуулж, валютын урсгалыг боогдуулах эрсдлийг дагуулж байгаа БНХАУ-аас хэрэгжүүлж буй “Тэг Ковид” арга хэмжээний асуудлыг хөндөх нь хоёр орны төрийн тэргүүний хувьд чухал сэдэв болох юм. Учир нь Монгол Улсын экспортын орлогын 90 орчим хувийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүний экспорт дангаараа бүрдүүлдэг. Жилд 36 сая тонн нүүрс экспортод гаргадаг байсан манай улс “тэг ковид” арга хэмжээний хязгаарлалтын хүрээнд энэ онд 20 сая тонн нүүрс экспортолсон байна.

Цаашид экспортын гаралтыг эрчимжүүлж, орлогоо нэмэгдүүлэхгүй бол өндөр зардалтай төсөв батлагдаж байгаа ирэх он Монгол Улсын хувьд хүнд жил байхыг эдийн засагчид сануулсаар байгаа юм. Мөн Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн эргэлтийн 70 гаруй хувь нь БНХАУ-аас хамааралтай байдаг учир хоёр орны худалдааны салбарт уян хатан бодлого үгүйлэгдэж байгааг онцлох хэрэгтэй.

Дашрамд сануулахад, Хоёр орны ерөнхийлөгч өнгөрсөн есдүгээр сард Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ уулзалдсан байдаг.

Үүгээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсын хөрш орнуудтайгаа хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улс чухал байр суурь эзэлдгийг онцолж, цаашид хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, шат ахиулахын төлөө байгаагаа тэмдэглэсэн байдаг билээ.

Б.Мягмарсүрэн

Э.Одбаяр нарын өмгөөлөгч Б.Мэргэн: Цагдаагийн хууль бус шаардлагыг биелүүлэхгүй гэсний төлөө шүүх ял оноолоо
Э.Одбаяр нарын өмгөөлөгч Б.Мэргэн: Цагдаагийн хууль бус шаардлагыг биелүүлэхгүй гэсний төлөө шүүх ял оноолоо
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.