Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Дөлгөөн: Ерөнхий сайдтай холбоотой гэж гүтгээд байгаа хүмүүс нотлоод гаргаад ирвэл юу хүссэн есөн цагаан хүслийг нь биелүүлээд, өөрт байгаа бүхнээ өгье

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Жүжигчин О.Дөлгөөнийг сүүлийн жилүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбох болсон. Тэгвэл жүжигчин О.Дөлгөөн 30 минутын өмнө инстаграм сториндоо " Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй. Хэзээ ч байгаагүй. Байх ч үгүй. Тэр миний хэзээ ч харж, уулзаж байгаагүй ч намайг илт гүтгээд доромжлоод байгаа хүмүүс хэрвээ хэлж ярьж байгаагаа батлаад нотлоод гаргаад ирвэл бүр нээрээ юу хүссэн есөн цагаан хүслийн нь биелүүлээд, өөрт байгаа бүхнээ өгөөд болвол бүр ичсэндээ үхээд далд ороод өгье та нарын хэлж байгаагаар" гэж бичжээ.

Ташрамд дурдахад, Ерөнхий сайд өнгөрсөн гуравдугаар сард хэвлэлд өгсөн яриандаа "Намайг жүжигчин бүсгүйтэй Солонгост хурим хийсэн гэдэг...Үнэхээр үнэн бол би үнэн л гэчихнэ. Бид хоёр хамт кофе ч ууж үзээгүй хүмүүс. Надаас болж нэг хүнийг хэлмэгдүүлж гүйцэж байх шиг байна. Манай намд ч бас үзэл бодлын зөрүү бий, бий. Хааяа тэр хэсгийн төлөөлөлтэй уулзана аа. Үгүй шүү дээ гэж хэлдэг юм. Сүүлдээ үгүй ээ гээд байхад хүчээр наагаад байхаар бүр хамт кофе уучихмаар санагдаад байгаа шүү дээ" гэж ярьж байв.

УНТЭ Монгол Улсад анх удаа амны хүрцээр бамбай булчирхайн зангилаа авах дурангийн мэс заслыг амжилттай хийлээ
УНТЭ Монгол Улсад анх удаа амны хүрцээр бамбай булчирхайн зангилаа авах дурангийн мэс заслыг амжилттай хийлээ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.