Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатар марафон 2025”-д 23 мянган хүн гүйхээр бүртгүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нийт 23 мянга гаруй иргэн гүйхээр бүртгүүлсэн байна.

Гүйгчдийн тал хувь нь буюу 14 мянга нь эрүүл мэндийн гүйлтийн төрөл болох 5 км-т бүртгүүлжээ.

Хагас марафон буюу 21 км-ийн гүйлтэд 2100 гаруй хүн бүртгүүлсэн нь энэ төрөлд гүйх хүмүүс өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин өссөн тоо юм. Бүтэн марафон болох 42 км-ийн зайд 322 хүн гүйхээр бүртгүүлсэн бол 10 км-ийн зайд 2727 хүн бүртгүүлсэн.

Өнгөрсөн жил гэр бүлийн гүйлтэд нийт 1400 гаруй хүн бүртгүүлж байсан бол энэ жил 3500 гаруй хүн бүртгүүлсэн нь мөн л өмнөх оныхоос энэ төрөлд гүйгчдийн тоо хоёр дахин өссөн тоо юм. Тусгай олимпын төрөл 500 метр, 800 метрийн зайд 130 хүн бүртгүүлжээ.

“Улаанбаатар марафон 2025”-д гүйхээр бүртгүүлсэн хүмүүст дараах цэгүүдэд энгэрийн дугаар олгож байна.

  • Спортын төв ордон (1 давхарт) - /1,5км, 5км, 10км, 21км, 42км/
  • Нийслэлийн Хангарди ордон (Хан-Уул дүүрэг) - /1,5км, 5км, 10км, 21км, 42км/
  • Соёлын төв өргөө (захиргааны хаалга, тасалбар олгох хэсэг) - /1,5км, 5км/
  • Нийслэлийн 9 дүүргийн Биеийн тамир спортын хороо - /1,5км, 5км/
  • Энгэрийн дугаар олгох цэгүүдийн цагийн хуваарь:
  • Хангарди ордон 8:00-19:00
  • Спортын төв ордон 9:00-19:00
  • Соёлын төв өглөө 11:00-19:00

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөг энэ сарын 24-ний Бямба гарагт болно.

ХҮН намын Удирдах зөвлөл 17.30 цагт хуралдахаар болжээ
ХҮН намын Удирдах зөвлөл 17.30 цагт хуралдахаар болжээ
 
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.