Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Ц.Даваасүрэн гишүүн 30 сая долларын ТЭЗҮ-г 160 сая доллар болгож өөрчлөөд ЗГ-аас баталгаа гаргуулах хүсэлт ирүүлсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 52 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн өөртэй нь холбон гаргаж тавьсан Хөгжлийн банктай холбоотой асуудлуудад тайлбар хэллээ. Тэрбээр "Ц.Даваасүрэн гишүүнд сүүлийн үед зөндөө гүтгүүлж, доромжлууллаа. Та уг нь олон удаа парламентад суусан сайн үлгэр үзүүлэх ёстой туршлагатай улс төрч. Гэвч парламентыг өөрийнхөө улс төрд ашиглаж болдгийг туршлага нь цөмөрчихсөн харуулж байна. Ц.Даваасүрэн өөрөө шударга үнэний туйлд гүйгээд байдаг. Улс төр судлаач Цэрэнбадамын Гансүх гээд залууг Дарханы арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт ТӨҮГ-ын захирлаар томилуулсан.

Монгол Улс жилдээ 650 мянган үхрийн шир боловсрууулдаг. Үүнийг бүтэн боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж нь 13-14 сая доллар шаардлагатай гэх судалгаа мэргэжлийн холбоодод байдаг. Монгол Улсад богийн 1 сая арьс боловсруулахад 3-4 сая долларын тоног төхөөрөмж шаардлагатай. Гэтэл 4.4 сая арьс боловсруулдаг болж, хөрөнгө оруулалт нь нэмэгдчихсэн. Хуучин ТЭЗҮ-гээр тоног төхөөрөмж нь 30 орчим сая доллар, барилга байгууламж, дэд бүтэц нь нийлээд 60-аад сая доллар болох ТЭЗҮ байсан. Одоо 160 сая евро болсон. Үүнээс 103 сая евро дээр нь Засгийн газраас баталгаа гаргая гээд хүсэлтээ ирүүлчихсэн байгаа. Таны яриад байгаа үнэн шударга байдал чинь энэ үү. Энэ бүгдийг та хийж байгаа" гэв.

“Ц.Даваасүрэн гишүүнийг Төсвийн байнгын хорооны дарга болгочихгүй яасан юм бэ, та нар“
“Ц.Даваасүрэн гишүүнийг Төсвийн байнгын хорооны дарга болгочихгүй яасан юм бэ, та нар“
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.