Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: 2012-2022 онд 19.3 их наядын АЛДАГДАЛТАЙ ТӨСӨВ баталж, өр “ҮЙЛДВЭРЛЭВ“

Огноо
Унших
4 минут 16 секунд
Ubn.mn

2023 оны Улсын төсөв батлагдахад 14 хүрэхгүй хоног үлджээ. Жил бүр алдагдалгүй төсөв баталъя хэмээх утгагүй лоозон үгээ улстөрчид энэ жил ч гэсэн ашиглаж сууна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ердөө ганцхан удаа буюу 2018 онд л алдагдалгүй ажилласан байдаг. Тэр нь сайндаа ч биш 2017-2018 хүртэл үргэлжилсэн уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн үнийн өсөлттэй холбоотой.

Гэтэл 2023 онд Монгол Улс анх удаа, хамгийн их буюу 19,6 их наяд төгрөгийн орлого олж, 20.5 их наяд төгрөг зарцуулахаар төсөв боловсруулсан нь ирэх оны төсвийн алдагдал 1,5 их наяд төгрөг байхаар хэмжигдэж байгаа юм. Тиймээс 2012 оноос 2022 оныг хүртэл нийт хичнээн төгрөгийн төсвийн алдагдалтай ажилласан талаарх мэдээллийг инфографикаар хүргэе.

Дата мэдээлэл: 1212.мн

Дээрх графикаас харахад 2012-2022 оны хооронд буюу 11 жилийн хугацаанд нийт 19.3 их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан нь харагдаж байна. Энэ нь 2023 оны орлоготой харьцуулахад 0,3 их наяд төгрөгөөр бага байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2022 оны улсын төсвөөс ч илүү хэмжээтэй АЛДАГДАЛ юм.

Төсвийн алдагдал бий болоход,

  • Татварын зохистой бус бодлого
  • Үйлдвэрлэлийн уналт буюу зогсонги байдал
  • Төсвийн хөрөнгийн үр ашиггүй зохицуулалт
  • Улсын дотоод өрийн өсөлт
  • Улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал
  • Валютын ханшийн өсөлт
  • Орлогоо хэт өндрөөр тооцох зэрэг шалтгаанууд хамаардаг.

Гэтэл манай улсын Засгийн газар ирэх оны төсвөө хэт өөдрөгөөр төсөөлж, өнгөрсөн оныхоос 2.5 их наяд төгрөг олно гэж тооцсон ч мөн л төсвийн алдагдалтайгаар оруулж ирлээ. Энэ нь анх удаа хэт өөдрөгөөр төсөөлсөн төсөл нь өнгөрсөн 10-аад жилийн алдагдалтай тэнцэж байх жишээний. Гадагшаа зарж, мөнгө олдог зэс, нүүрс, алт тэргүүтний үнийг сансарын гэмээр тооцож орлогоо тооцсон нь өнөөдөртөө төсвийн алдагдлыг бууруулсан мэт боловч ирэх жилийн өдийд өмнөх шиг ээ төсвийн алдагдал хүлээсэн байхаар прогноз ажиглагдаад эхлэв.

Манай улсын хувьд нийт орлогынхоо ихэнх хувийг уул уурхайн бүтээгдэхүүнээр тооцдог. Тухайлбал, ирэх онд нүүрсний экспорт 36.5 сая тонн байна гэж өнөөгийн үнэ цэнээр тооцоод төсвийн төсөлд төсөөлсөн байна. Гэтэл үнэн хэрэгтээ дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унах нь цаг хугацааны асуудал. Судлаачид ч нүүрсний үнэ буурна гэсэн прогноз дэвшүүлж буй.

Төсвийн алдагдал нь орлого, зарлагын бланс буюу эх үүсвэргүй болсон зарлагын хэмжээгээр бий болдог. Үүнийг нөхөхөд хоёр арга байдаг ба эхнийх нь өр тавих, удаах нь татвар нэмэх. Манай улсын хувьд алдагдлаа нөхөхийн тулд хамгийн түрүүнд өр тавих аргыг ашигладаг. Үүний улмаас өнөөдрийн Засгийн газрын өр 30 их наяд болтлоо нэмэгдсэн.

Тиймээс төсвийг алдагдалгүй батлах зайлшгүй шаардлага тулгарч байна. Дээрх графикаас үзэхэд 2016 оноос эхлэн орлогыг хэт өндрөөс төсөөлсөн нь харагдаж байгаа юм. Энэ нь нийт 19.3 их наяд төгрөгийн 82,3 хувь /15,9 их наяд төгрөг/-ийг 2016-2021 оны алдагдал эзэлж байна.

Эдгээрийг дүгнэж үзвэл 2012-2022 оны хугацаанд төсвийн алдагдлаар дамжуулж үйлдвэрлэсэн нийт өрийн хэмжээ 19,3 их наяд төгрөг болжээ.

Т.Алтанзагас

Д.Сумъяабазар: Иргэнд ээлтэй хөгжлийн төв болгон хотоо хөгжүүлэхийн төлөө нутгийн өөрөө удирдах байгууллагатай нягт хамтарна
Д.Сумъяабазар: Иргэнд ээлтэй хөгжлийн төв болгон хотоо хөгжүүлэхийн төлөө нутгийн өөрөө удирдах байгууллагатай нягт хамтарна
 
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.