Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Иргэнд ээлтэй хөгжлийн төв болгон хотоо хөгжүүлэхийн төлөө нутгийн өөрөө удирдах байгууллагатай нягт хамтарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 11 секунд

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны болон Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн үе үеийн удирдлагууд, Монгол Улсад суугаа элчин сайдын төлөөлөл, нийслэл Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн салбарт тодорхой үр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

"Монгол Улс 1992 онд дөрөв дэх Үндсэн хуулиа баталж, хэрэгжүүлснээр өдгөө 30 жил болж байна. Ингэхдээ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчмыг тогтоосон, өмчийн олон хэлбэр бүхий зах зээлийн эдийн засагт суурилсан ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах тогтолцооны үндсэн суурийг тавьсан юм. Хотын өмнө, нийслэлчүүдийн өмнө тулгамдсан олон асуудлыг бид орон нутгийн өөрөө удирдах байгууллагатай хамтран нэгэн зорилго, нэгэн сэтгэлээр шийдвэрлэж ирлээ.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотын өрхийн тоо 3.3 дахин өсөж, хоёр хүн тутмын нэг нь хотод амьдардаг болсон. Мөн хотын дотоодын нийт бүтээгдэхүүн 1996 онд 91.9 тэрбум төгрөг байсан бол 2021 онд 27.4 их наяд төгрөг болж, бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын тоо 1993 онд 15,484 байсан бол 2022 оны хагас жилийн байдлаар 175,594 болж 11.3 дахин нэмэгдсэн байна.

Ийнхүү өдөр ирэх тусам хаяагаа тэлсээр буй Улаанбаатарыг иргэнд ээлтэй, инновац технологид суурилсан хөгжлийн төв болгон хөгжүүлэхийн төлөө НИТХ, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагатай цаашид ч нягт хамтран ажиллана" гэв.

КОНСУЛЫН ГАЗАР: Зүүн Өмнөд Азийн орнуудад өндөр цалинтай, хялбар ажлын байранд зуучлах саналаас татгалзахыг анхааруулж байна
КОНСУЛЫН ГАЗАР: Зүүн Өмнөд Азийн орнуудад өндөр цалинтай, хялбар ажлын байранд зуучлах саналаас татгалзахыг анхааруулж байна
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.