Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙНГЫН ХОРОО: ЗХЖШ-ын даргаар С.Ганбямбыг томилохыг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийг чөлөөлж, түүний оронд ЗХЖШ-ын I орлогчоор ажиллаж буй Бригадын генерал С.Ганбямбыг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Байнгын хорооны гишүүд үг хэлж дууссаны дараа Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох саналын томъёоллоор санал хураав. Санал хураалтад нийт 17 гишүүн оролцсоноос 14 нь дэмжиж, 85.7 хувийн саналаар ЗХЖШ-ын даргаар С.Ганбямбыг томилохыг дэмжлээ.

Ташрамд дурьдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЗХЖШ-ын даргаар нэгдүгээр орлогчоор ажиллаж буй бригадын генерал С.Ганбямбыг томилох саналаа УИХ-д зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн билээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗХЖШ-ын даргаар С.Ганбямбыг томилох асуудлыг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэнэ. Хэрвээ гишүүдийн олонхын санал авч чадахгүй бол Ерөнхийлөгч дараагийн хүний нэрийг дэвшүүлэх юм.

Дотоод хэргийн сайд Итэвоны осолтой холбогдуулан ард түмнээсээ уучлалт гуйлаа
Дотоод хэргийн сайд Итэвоны осолтой холбогдуулан ард түмнээсээ уучлалт гуйлаа
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.