Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Долоон машин мөргөсөн жолооч: Уулзвараар буцаж эргэх үед дугуй замын хашлага даваад машинаа зогсоож чадаагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдөр Ланд 200 маркийн автомашин урсгал сөрөн долоон автомашиныг мөргөж, хоёр хүүхдийг гэмтээсэн талаар бид өмнө мэдээлж байсан.

Тэгвэл Цагдаагийн байгууллагаас "Тухайн жолооч 29 настай эмэгтэй ямар нэг согтууруулах ундаа болон мансууруулах төрлийн зүйл хэрэглээгүй байсан мөн хааз, тоормосоо андуурсан" гэх мэдээллийг өгөөд байсан юм.

Харин осол гаргасан эмэгтэй жолооч "Уулзвараар буцаж эргэх үйлдэл хийх үед машины дугуй замын хашлага даваад тэгээд машинаа зогсоож чадаагүй" гэж мэдүүлсэн байдаг. Гэхдээ энэ бүхэн ослын хэргийн газрын үзлэг машины бүрэн бүтэн байдлын шинжилгээ гэрчийн мэдүүлэг зэрэг олон нөхцөл байдлаар тогтоогдоно гэдгийг албаныхан мэдээлж буй.

ЦЕГ: Найз залуугаа согтуугаар автомашин жолоодуулахгүй гэсэндээ өөрөө жолоодож яваад осол гаргажээ
ЦЕГ: Найз залуугаа согтуугаар автомашин жолоодуулахгүй гэсэндээ өөрөө жолоодож яваад осол гаргажээ
 
Д.Амарбаясгалан: Цаашид шүүхийн төсвийг хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг баримтлан Засгийн газар өргөн мэдүүлж байх ёстой
Д.Амарбаясгалан: Цаашид шүүхийн төсвийг хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг баримтлан Засгийн газар өргөн мэдүүлж байх ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.