Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Осолд өртсөн долоон машины хохирлын хэмжээ 117 сая төгрөг гэж тогтоогджээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 54 секунд

Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2022.10.19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрөгч аравдугаар сарын 10-ны өдөр "Ланд-200" маркийн автомашин урсгал сөрөн долоон автомашиныг мөргөж, хоёр хүүхдийг гэмтээсэн ослын талаар мэдээлэл өгөв. Прокурорын зүгээс камерын бичлэгийг олон нийтэд задлах боломжгүй гэдгийг хэлсэн. Мөн Шүүх эмнэлгийн дүгнэлтээр охины зүүн өвдөг шархтай, зулгарсан гэх дүгнэлт гарсан. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Түүнчлэн уг осолд өртсөн долоон тээврийн хэрэгсэлд эд материалын хохирол учирсан нь урьдчилсан байдлаар 117 сая төгрөг гэж тогтоогджээ.

“Таван толгой түлш“ ХХК-ийн зарим ажлийн байрыг хөдөлмөрийн хортой нөхцөлд тооцно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.