Баянзүрх дүүрэгт өчигдөр долоон автомашиныг мөргөсөн зам тээврийн ноцтой осол гарсан. Тодруулбал, энэ сарын 10-ны 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны хойд талын авто замд "Ланд-200" маркийн автомашины жолооч эсрэг урсгалаас орж ирж, долоон автомашиныг мөргөж, нийт найман автомашин холбогдсон зам тээврийн осол гарсан юм.
Энэ талаар ТЦА-наас тодруулахад "Уг ослын улмаас гарцаар зам хөндлөн гарч байсан 12 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн. Одоогоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.