НӨАТ-ын баримтын сугалааг түр хугацаанд зогсоогоод байсан. Тэгвэл энэ сараас эхлэн НӨАТ-ын сугалаа явагдахаар болсон билээ. Тэгвэл өнөөдөр /2022.10.12/ 13.00 цагт т Улсын Их Дэлгүүрийн танхимд явагдах юм. Мөн НӨАТ-ын сугалааны азтан тодруулах нэвтрүүлгийг ebarimt аппликейшнээр үзэхээс гадна баталгаажуулсан баримт хэрхэн оролцож байгааг хянах боломжтой.
Түүнчлэн 51-ээс дээш баримт бүртгүүлбэл азтан болох магадлал өсөж, урамшууллын дүн нэмэгдэнэ. Жишээ нь 3 баримт бүртгүүлсэн байгаад 3 орон таарвал 30,000 төгрөгийн урамшуулал авах бол 51-ээс дээш баримт бүртгүүлсэн бол 60,000 төгрөгийн урамшуулал авна. Энэ нь олон баримт бүртгүүлдэг хүмүүсийг урамшуулах бодлого гэдгийг албаныхан мэдээллээ.