Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагаандаа гарсан “ТӨРИЙН ДЭЭРЭМ”

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 1 секунд

Манай улсад дээрэм тонуул утгаа алдлаа. Одоо бүр сүүлдээ төр нь иргэдээ, аж ахуйн нэгжүүдээ “дээрэмддэг” жишиг тогтлоо.

Уг нь тийм их нутагшуулахыг хүсээд байх жишиг биш л дээ. Гэхдээ 2017 оноос хойш төрд ажиллагсдын ихэнх нь ийм ажилд гаршчихлаа. Ер нь иймэрхүү юмыг нутагшуулж, попорсон хүн нь одоогийн Ерөнхийлөгч л дөө. Тэр Ерөнхий сайд болсон даруйдаа элдэв дээдийн уурхайг төрийн нэрийн өмнөөс “дээрэмдэж”, тагнуул, цагдаагаараа бүслүүлж байгаад булаачихаж байв. Үүнийг нь одоогийн УИХ-ын дарга гардан гүйцэтгэж байна.

Тухайн үед иргэд зодоонтой кино үзсэндээ баярлаж, талархаад сүйд болж байсансан. Гэтэл өнөөдөр төрд эхнээсээ хамаг юмаа булаалгаад эхлэв. Нөгөө төр нь сүүлдээ бүр амтшина гэгчээр “дээрэм”-ээ хуулийн хүрээнд хийдэг болжээ.

Үүний нэг тод жишээ нь “Дарханы арьс ширний цогцолбор”. Анхнаасаа энэ төслийг хэрэгжүүлэх зөвшөөрлийг нь өгч, төслийг дэмжсэн атлаа үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил ид дундаа орж байхад нь нөгөө гайтай төр бас л оролцоод эхэлсэн. Тодруулбал, У.Хүрэлсүх тус үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцаад явснаас хойш яг хоёр сарын дараа “Дархан арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” гэх ТӨХК-ийг байгуулагдав.

Уг нь арьс ширийг бүхэлд нь боловсруулж, зах зээлд нийлүүлэх зорилготой аж ахуйн нэгжийн төслийн бүтээн байгуулалт хийгдэж байхад шүү дээ. Өөрөөр хэлбэл, төр нэг гараараа хувийн хэвшлээ дэмжинэ гэж асар их хэмжээний өр зээл, төсөв хөрөнгийн зарцуулуулчихаад өөрөө түүнтэйгээ өрсөлдөнө гээд хаяа дэрлүүлэн үйлдвэр нээчихэж буй юм. Ямар ч эрүүл ухаантай төртэй газар ийм үйлдэл гарахгүй. Хэрвээ үнэхээр л тэр үйлдвэрээ төр өөрөө байгуулах гээд байсан юм бол анхнаасаа яах гэж төсөл хөтөлбөр шалгуулж, ажлыг нь эхлүүлсэн юм.

Нэгэнт хувийн хэвшлээр энэ ажлыг хийлгэнэ гээд өгчихсөн юм бол араас нь юунд нь шуналтаж төрийн нэрийн өмнөөс үйлдвэр бариад байгаа юм бол. З.Мэндсайхан сайдын эхлүүлсэн энэ хагас солиотой ажлын үр дүнд аж ахуйн нэгж хохирно. Цаашлаад төртэй хамтарч ажилладаг аж ахуйн нэгж гэж байхгүй болно.

Ер нь төрийн оролцсон бүхэн утгаа алдаж, төрийн өмчтэй бүхэн дампуурдаг жишиг манайд бий шүү дээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад арматурын төмрөнд толгойгоо сүлбүүлжээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад арматурын төмрөнд толгойгоо сүлбүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.