Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад арматурын төмрөнд толгойгоо сүлбүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 48 настай эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Мини каб” загварын автомашинтайгаар барилгын арматур төмөр зангидсан суурь нүхэнд автомашины жолооч талаар унаж, толгойн баруун дагз хэсгээрээ арматурын төмөрт нэвт сүлбүүлжээ.

Энэ тухай дуудлага ОБГ-т есдүгээр сарын 27-ны өдрийн 01:16 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу очиход СХД-ийн иргэн М осолдсон байсныг 52 минут ажиллан, эсэн мэнд гаргаж, НТТТ-ийн эмч, тус дүүргийн Тээврийн Цагдаагийн хэлтсийн зохицуулагчид хүлээлгэн өгчээ.

Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол жолооч та автомашин жолоодохоос сэргийлэх хэрэгтэй ба замын хөдөлгөөний аюулгүй байдлыг чандлан сахихыг анхааруулж байна.

ӨНӨӨДӨР: АЗХ-оос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дахин шаардлага хүргүүлнэ
ӨНӨӨДӨР: АЗХ-оос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дахин шаардлага хүргүүлнэ
 
Эдийн засгийн зогсох эрхгүй “Зүрх”
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.