Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дарханы арьс ширний цогцолбор“ төслийг гацаасан эздэд хариуцлага тооцох уу

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 47 секунд

Төр хувийн хэвшлээ хааж, боохгүй дэмжинэ хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг бодит амьдрал дээр биелэлээ олоогүйг "Дарханы арьс ширний цогцолбор" харуулж буй. Тодруулбал, Дарханы арьс шир боловсруулах үйлдвэрийн ажлыг цогцоор нь хийхээр төлөвлөж, Хөгжлийн банкнаас болон хувийн хэвшлээс их хэмжээний хөрөнгө босгож үйл ажиллагаа явуулсан нэгэн компанийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй хэсэг бүлэг этгээдүүд шороотой хутгасан.

Төслийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байхад төр дэмжигч биш өрсөлдөгч болж, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Дарханы арьс шир боловсруулах” бүтээн байгуулалтын компани гэгчийг үүсгэж байгуулсан.

Ингэснээр жилдээ 10 гаруй сая тонн арьс ширийг үнэгүйдүүлж, газар булж байгааг өөрчлөх аж үйлдвэрийн цогцолбор босгох төсөл гацаад байна. Уг төсөл гацсанаар төсөлд зарцуулсан Хөгжлийн банкны зээл болон туслан гүйцэтгэгч хувийн аж ахуй нэгжүүдийн 40 гаруй тэрбум төгрөг ямар ч эдийн засгийн эргэлтэд орох боломжгүйгээр царцжээ. Мөн үүнтэй зэрэгцэн уг төсөлд зарцуулахаар Хөгжлийн банкнаас зээлсэн зээлийн хүү өдөр, өдрөөр явж хүнд байдалд ороод байгаа аж.

Тиймээс тус төслийг гацаасан ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нарыг албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан гэх үндэслэлээр АТГ-т шалгуулахаар өгсөн гэх мэдээлэл байна. Мөн "Дарханы арьс шир цогцолбор" компани Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хүлээн авч, хэрэг үүсгэсэн байна.

Нэхэмжлэлд “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах зорилгоор “Дархан арьс ширний цогцолбор” төслийн бүтээн байгуулалтын инженерийн дэд бүтцийн болон шугам сүлжээ болон барилгын ажлууд Хөгжлийн банкны зээл болон өөрийн хөрөнгөөр санхүүжүүлээд явсан ч ХХААХҮЯ болон холбогдох албан тушаалтнуудын хүнд суртлаас үүдэн гацаж, их хэмжээний хохирол учирсан" гэжээ.

Юутай ч шүүх хэрэг үүсгэж. Цаашлаад хариуцлага тооцох ёстой. Төрийн дээрэм цагаандаа гарч буй үйлдэлд цэг тавих цаг нь болсон.

САЙДУУДЫН ТӨСӨВ: Сангийн сайд хамгийн их буюу 4 их наяд, Боомтын сэргэлтийн сайд хамгийн бага буюу 2 тэрбумийн төсөв зарцуулна
САЙДУУДЫН ТӨСӨВ: Сангийн сайд хамгийн их буюу 4 их наяд, Боомтын сэргэлтийн сайд хамгийн бага буюу 2 тэрбумийн төсөв зарцуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.