АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11.00 цагт товлон зарласан. Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй бөгөөд Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тус шүүхэд хандан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч И.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.