Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Эрүүгийн хэргийн гэрчийн тэмдэглэлийг засварласан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргалаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрөгч долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 5 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор “Г” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ... дугаартай “Б”-д холбогдох эрүүгийн хэрэгт хяналт тавихдаа 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох гэрч “А”-ийн мэдүүлгийн тэмдэглэл болон “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолын огноог засварласан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.

“Тэнүүн сайхан ундрагахан“ ХХК-ийн захирал санхүүгийн баримт хуурамчаар үйлджээ
“Тэнүүн сайхан ундрагахан“ ХХК-ийн захирал санхүүгийн баримт хуурамчаар үйлджээ
 
Боксын Дэлхийн цомын тэмцээнд оролцох Үндэсний шигшээ багийнхан Их Британийг зорьлоо
Боксын Дэлхийн цомын тэмцээнд оролцох Үндэсний шигшээ багийнхан Их Британийг зорьлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.