Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

28 дугаар сургуулийн захирал Л.Отгонсүрэн сурагчдын үдийн хоолны 1500 төгрөгөөс 850 төгрөгийг нь завшдаг гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

Нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн захирал Л.Отгонсүрэн сурагчдын үдийн цайны 1500 төгрөгөөс 850 төгрөгийг нь завшсан талаар хамтран ажиллаж байсан байгууллагынх нь ажилтан цахим хуудаснаа бичжээ. Тэрбээр "Сургуульд үдийн цай хөтөлбөрт түр орлон гүйцэтгэхээр гэрээ хийж нэг хүүхэд 1500 гэрээ хийсэн юм. Гэтэл голоос нь захирал, нярав, нягтлан нар нь 850 төгрөгийг нь 3 хувааж аваад манайхтай 1 хүүхдийг 650 төгрөгөөр бодож тооцоо хийж өгсөн. Арай л юмаа хэлэх үг олдохгүй юм. Харин шууд тендер аваад нэг хүүхэд улсаас өгч байгаа 1500 дүнтэй гэрээ хийх гэтэл ханш 20-25 сая гэнээ.

Чадлаараа манай аав ээж малчин би 3 хүний идшийг өгье гэж хэлж үзлээ .....Харин даанч үдийн цай хөтөлбөрт тендер авах юм бол идшээр үнэлэгдэх зүйл биш юм байна гэдгийг мэдэж гомдож шантарч авлаа.

Үнэхээр шудрага бус дээрэм байсан тул 2 дахь өдрөөс түгээлтээ болон нийлүүлэлтээ зогсоосон. Хэл ам огт хийгээгүй ......зүгээр бөөн шок болсон доо.

Хамгийн гол нь гэрээ хийсэн манай данс руу бүх мөнгө орох байсан ч оруулахгүйгээр голоос яаж авч чаддаг юм болоо. Төрийн сан манай 2 голоос авч чадаж байна гэхээр л бүүр сурсан, сурцтай төрийн сан дотроо хүртэл мафи байна гэсэн үг.

Буянаараа болно биздэ .......Сургуулийн захирал ёс зүйгүй ийм үйлдэл гаргасандаа уучлалт гуйсандаа. Авах юмаа аваад идэх зүйлээ идчихээд уучлалт гуйгаад яахуу дээ" хэмээжээ.

Ковид-19: Сүүлийн 24 цагт халдварын 42 шинэ тохиолдол бүртгэгдлээ
Ковид-19: Сүүлийн 24 цагт халдварын 42 шинэ тохиолдол бүртгэгдлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.