Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хайрын дууч Үүрээ өнөөдөр фэнүүдтэйгээ нэг үдшийг “БУТ АВНА“

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 24 секунд

Монголын рок попын ертөнцөнд өнгө нэмж орж ирсэн дуучин бол бидний сайн мэдэх дуучин Үүрээ буюу М.Үүрцайх. Тэрбээр нэгэн цагт дуучин н.Мөнхбаттай дуэт дуулж олны сонорыг мялааж байсан гайхалтай уран бүтээлч. Тэгвэл удтал нам гүмхэн байсан Үүрээ анхныхаа бие даасан “Дурсамж амьдрал” хэмээх уран бүтээлээ энэ сарын 09-нд буюу өнөөдөр "UG Palace"-д толилуулж, фенүүдтэйгээ нэгэн үдшийг өнгөрөөх гэж байна.

Мэдээж түүний тоглолтын хамгийн сонирхолтой хэсэг нь залуусын дунд хит болж чихэнд нь хоногшсон олон дууг дуулахаас гадна Үүрээг дэмждэг уран бүтээлчид түүний тоглолтод хамгийн сор болсон дуунуудаар үзэгчдэд бэлэг барихаар болжээ. Нэг үе урлагийн тайзнаа залуусыг уярааж байсан Үүрээ гэнэт гарч ирсэнд фенүүд нь ихэд олзуурхаж түүний тоглолтыг тэсэн ядан хүлээж буйгаа сошиалаар ч зарлаад амжив. Хайрын сэдэвтэй олон сайхан уран бүтээлээрээ сонсогчдынхоо сонорыг мялааж, өөрийн гэсэн орон зайгаа хэдийнэ бүрдүүлсэн дуучин Үүрээ дахин тайзнаа гарч үзэгч фенүүдээ баярлуулах нь ээ.

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 3,5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 3,5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.