80-90-ээд оны хит дуунуудыг амилуулагч дуучин бүсгүйн эргэн ирэлт үзэгч, сонсогчдод ихээхэн хүлээлтийг үүсгээд байгаа нь дамжиггүй. Тэр бол дуучин Үүрээ буюу М.Үүрцайх юм. Өөрийн сэтгэлд хоногшсон дуунуудаа тайзнаа амилуулах өдрийг тэсэн ядан хүлээсний эцэст тэрбээр бие даасан уран бүтээлийн тоглолтынхоо товыг зарлаад буй. Тодруулбал, тэрбээр анхны бие даасан “Дурсамж амьдрал” тоглолтоо энэ сарын 09-ны өдөр Баасан гарагт "UG Palace"-д тоглолтоо хийхээр болсон.
Сонирхуулахад, түүний тоглолтод та бидний дуу бүрийг нь шимтэн сонсдог уран бүтээлчид ч оролцох юм. Тухайлбал, Guys хамтлагийн Төгсөө, Хар тас, Ice Top, Mon Ta Rap, Digital зэрэг уран бүтээлчид оролцох юм. Түүнээс гадна тоглолтын бас нэгэн сьюрприз нь дуучин Үүрээгийн хайрын дууны алтан протнер болох дуучин н.Мөнхбат оролцож, нэгэн үдшийг үзэгч сонсогчидтойгоо өнгөрүүлэх аж.
Урлагийн тайзыг өөрийн хоолой, өнгө төрхөөр эзэгнэж байсан хайрын дууч Үүрээгийн тоглолтод сонсогч фенүүд нь ихээхэн хүлээлттэй байна.