БШУЯ-наас багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүн болоод үүнтэй холбоотойгоор цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Шалгасан 59 мянган дипломоос 442 зөрчилтэй болох нь тогтоогдсон. 2000 гаруй нь сэжигтэй байсан. Дипломын дугаар давхардсан зөрчил 454, бусдын нэрийг ашиглах, гарын үсгийг өөрчилсөн, дугаар өөрчилсөн, тамга буруу дарагдсан, регистрийн дугаар өөрчилсөн, өөр сургуульд олгосон дугаарыг авч ашигласан гэх мэт зөрчлүүд байсан" хэмээн мэдээлсэн. Тэгвэл эдгээр зөрчилтэй болох нь тогтоогдсон баримт бичгийг мэргэжлээр авч үзвэл, бага ангийн багш болон сургуулийн өмнөх боловсролын багш нар эзэлжээ.
ИНФОГРАФИК: 197 СӨБ-ын багш, 111 бага ангийн багшийн диплом зөрчилтэй болох нь тогтоогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.