Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: 2022-2024 онд Улсын аварга малчин, саальчин, тариаланчдын шагналд нийт 2 тэрбум 380 сая төгрөг зарцуулжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 52 секунд

Жил бүрийн Сар шинийн баярын өмнө Засгийн газрын тогтоолын дагуу Улсын аварга малчин, саальчин, тариаланчдад шагнал гардуулдаг уламжлалтай. Энэ үед УИХ-ын чуулган хаасан байдаг тул гишүүд, сайд нар сонгогдсон тойргийнхоо “аварга”-уудад дээрх шагналыг гардуулдаг. Энэ дагуу тэд шагналаа гардуулж явна.

UBN сайт энэ жил “аварга”-уудын шагналд зарцуулсан төсөв өнгөрсөн оныхоос хэрхэн өөрчлөгдсөнийг инфографикаар танилцуулсан билээ. Тэгвэл энэ удаа сүүлийн гурван жил дэх төсөвт өртгийг танилцуулъя.

-2022 онд Улсын сайн малчин, улсын хошой аварга малчинд олгох гэр худалдан авахад - 486 сая

-Мөнгөн аяга худалдан авахад - 62.4 сая

-Дурсгалын цомд - 61.1 сая төгрөг буюу нийт 609.5 сая төгрөг зарцуулж байжээ.

Харин өнгөрсөн 2023 онд нийт 1 тэрбум 123 сая төгрөгийг төсөвлөж байв. Тухайлбал,

-Улсын сайн малчин, улсын хошой аварга малчинд олгох цомд - 65.9 сая,

-Улаан халз бүхий таван ханатай гэр худалдан авахад - 980 сая /19 аймаг/

-Мөнгөн аяганд 78.8 сая,

-Алтадсан тариан түрүү бүхий шармал хээтэй мөнгөн аяга - 31 сая,

-“Аварга тариаланч, Аварга тариаланч хамт олон”-ы цом 32 сая 10 мянган төгрөг зарцуулсан байна.

2024 онд Улсын аварга малчин, саальчин, тариаланчид 670.9 сая төгрөг зарцуулав

Улсын аварга малчин, хошой аварга малчны дурсгалын цомын тендерийг өнгөрсөн нэгдүгээр сарын 12-ны өдөр зарлажээ. Санхүүжилтийн нийт төсөвт өртөг 183.6 сая төгрөг байхаар тусгасан байна. Өнгөрсөн 2023 онд дээрх дурсгалын цомд 65.9 сая төгрөгийг төсөвлөж байв. Өөрөөр хэлбэл, энэ онд төсөвт өртөг нь ойролцоогоор 3 дахин өссөн үзүүлэлт байгаа юм.

Гуулин бүслүүртэй модон хувингийн төсөв 2.5 дахин өсөв

Бэлэг дурсгалд дагалдаж буй нэг зүйл бол Улсын аварга малчин, хошой аварга малчин, фермер, саальчинд олгох гуулин бүслүүртэй модон хувин юм. Үүнд 50.4 сая төгрөгийг төсөвлөсөн байна. 2023 онд 22.4 саяыг төсөвлөж байсан бол энэ онд ийнхүү 2.5 орчим хувиар өсжээ.

2023 онд мөнгөн аяга худалдаж авахад 78 сая төгрөг зарцуулж байсан бол 2024 онд 159.6 сая болж 2 дахин өсжээ

Аварга малчин, хошой аваргуудад олгох шагналуудын нэг нь мөнгөн аяга аж. Мөнгөн аяганы нийт санхүүжих төсөвт өртгийг 2022 онд 62.4 сая, өнгөрсөн 2023 онд 78.8 сая төгрөгөөр тусгаж байжээ. Тэгвэл энэ онд огцом өсөж, 159.6 саяд хүрсэнийг дээрх графикаас харж болно.

Аварга тариаланчийн дурсгалын цомын өртөг 50 сая болж нэмэгдэв

-Мөн өнгөрсөн сарын 11-нд “Аварга тариаланч, Аварга тариаланч хамт олон”-ы цомын тендерийг зарласан байна. Ингэхдээ төсөвт өртөг нь 50 сая төгрөг гэжээ. 2022 онд 26.4 сая, 2023 онд 32 сая 10 мянган төгрөгийг дурсгалын цомд зарцуулж байсан аж.

Алтадсан тариан түрүү бүхий мөнгөн аягыг авахад энэ жил 60.5 сая төгрөг зарцуулжээ

Аварга тариаланч, тариаланч хамт олонд олгодог шагнал бол Алтадсан тариан түрүү бүхий шармал хээтэй мөнгөн аяга юм. Дээрх шагналд 60.5 сая төгрөг төсөвлөжээ. Тодруулбал, Нэгдүгээр сарын 11-ний өдөр “Алтадсан тариан түрүү бүхий шармал хээтэй мөнгөн аяга” нэртэйгээр тендер сонгон шалгаруулалтыг явуулсан байна. Өнгөрсөн онд энэ шагналд 31.3 сая төгрөг зарцуулж байв. Түүнчлэн,

-Энэ онд шагналд дагалдах өргөмжлөл, цолны үнэмлэхэд - 33.6 сая төгрөг

-Тариан түрүү, таван хошуу мал бүхий шармал хээтэй домбо – 33 сая

-Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, саальчин, фермерт олгох гарын бэлгийн багцад – 33.6 сая төгрөгийг тус тус төсөвлөсөн байна.

Ийнхүү нийтдээ 670.9 сая төгрөгийн шагналын эд зүйлст төсөвлөн зарцуулжээ.

Ачаа тээврийн зориулалттай хоёр зүтгүүр мөргөлдөж нэг хүн амь насаа алджээ
Ачаа тээврийн зориулалттай хоёр зүтгүүр мөргөлдөж нэг хүн амь насаа алджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.