Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

14 мянга гаруй ААН татан буугдах хүсэлтээ өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн тооллогыг 5 жил тутамд явуулж иржээ. 2016-2021 оны хооронд томоохон өөрчлөлт гарсан тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. Тэрбээр "Энэ удаагийн тооллогод 180 мянга гаруй ААН тоологдсон. 53.9 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч байна.

2016-2021 онд 61.3 мянган ААН нэмж бүртгэгдсэн. Мөн ковидын цар тахал, өөр бусад шалтгаанаас болж 14.100 ААН татан буугдах хүсэлтээ өгсөн байна. Тэгэхээр төрийн зүгээс татан буугдах хүсэлтээ гаргасан 14 мянган гаруй ААН-д илүү хөнгөвчилсөн нөхцлөөр татан буугдах боломжийг нь олгоё гэж үзсэн" хэмээлээ.

“Ажилтан ажлын талбайд хамгийн түрүүнд аюулгүй байдлаа хэрхэн хангаж ажиллах вэ гэдгээ бодох ёстой“
“Ажилтан ажлын талбайд хамгийн түрүүнд аюулгүй байдлаа хэрхэн хангаж ажиллах вэ гэдгээ бодох ёстой“
 
МАН-ын бүлэг: Албан тушаалтны шийдвэр бизнес эрхлэгчдийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зарчмыг хуульд тусгав
МАН-ын бүлэг: Албан тушаалтны шийдвэр бизнес эрхлэгчдийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зарчмыг хуульд тусгав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.