Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. Тэрбээр "Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар нийт 14 асуудал хэлэлцсэн. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үүрэгтэй үндэсний хэмжээний хороодыг шинээр эмхлэн байгуулах чиг үүргийг өгсөн байгаа. Тухайлбал, замын түгжрэлтэй холбоотой асуудлыг эрхлэх сайд томилогдсонтой холбогдуулан Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хороог шинэчлэн байгуулна. Мөн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Спортыг дэмжих үндэсний хороо зэрэг нийт 20 орчим хороог эмхлэн байгуулах үүрэг өгсөн.
Мөн 2023 оны улсын төсвийг олон нийт, сэтгүүлчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг нь тусгасны үндсэнд УИХ-д өргөн барих чиглэлийг Ерөнхий сайд өгсөн.
Тодруулбал, аравдугаар сарын 1-н хүртэл иргэд олон нийтийн дунд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж хэлэлцүүлэгдэнэ" хэмээлээ.