Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Лондон старт ап“ сургууль сайн үйлсийн төвлөрсөн сан нээлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Жил бүрийн 8-р сарын 8 ны өдрийг аавуудын баяр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийн хүрээнд дижитал маркетингийн сургалттай "London Startup" сургуулиас сайн дурын үйл ажиллагааны сан нээжээ. Тус сургууль нь англи, австрали улсын хичээлийн хөтөлбөрөөр монголдоо сургалт явуулж, ОУ-д үнэлэгдэхүйц чанартай боловсон хүчин бэлтгэх зорилготой байгууллага юм.

"London Startup" сургууль нь нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлс хийх төвлөрсөн сан нээсэнтэй холбоотойгоор эхний ээлжинд хэрэгжүүлэх сайн үйлсдээ та бүхнээс санал сонсохоор дараах асуулгыг явуулж байна.M

Тус сургууль нь ганцхан удаа энэхүү аянг хийгээд өнгөрөх бус цаашид урт хугацааны аян өрнүүлж олон хүмүүст үр өгөөжөө өгсөөр байх сайн үйлсэд чиглэж байгаа учир та бүхэн тусламж хэрэгтэй гэж үзсэн асуудлаа тус сургуулийн цахим хаяг руу илгээх боломжтой.

Ирүүлсэн саналуудыг 8 дугаар сарын 8-аас 8-р сарын 10-ыг дуустал 3 хоног үргэлжлэх бөгөөд тус хугацаанд цугларсан саналуудаас эхний ээлжинд зайлшгүй туслах нэг саналыг сонгон авч үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх болно.

Цаашид улирал бүр хэрэгжих уг сайн дурын ажлаараа нийгэмд гэрэл түгээх, бусдад итгэл өгөх, үлгэрлэх үүднээс үр дүнтэй зохион байгуулах хүсэлтэй буйгаа менежер Б.Отгондулам онцолж хэлсэн юм. Уншигч та бүхэн энэхүү ажилд санал сэтгэгдлээ хуваалцан оролцох боломжтой бөгөөд санал хүсэлтийг [email protected] мэйл хаягаар илгээх боломжтой.

Б.Хулан: Автобус хүлээх зуураа хог хаягдлаа зориулалтын саванд хийж,  зам талбайд ариг гамтай хандаж байгаарай
Б.Хулан: Автобус хүлээх зуураа хог хаягдлаа зориулалтын саванд хийж, зам талбайд ариг гамтай хандаж байгаарай
 
Татварын орлогын 80 хувийг шинэ Зуунмод хотод, 20 хувийг нийслэл авна
Татварын орлогын 80 хувийг шинэ Зуунмод хотод, 20 хувийг нийслэл авна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.