Монголын цагаар долоодугаар сарын 12-ны 22 цаг 30 минутад NASA болон Европын Сансарын холбооноос мэдэгдэл хийж James Webb телескопын эхний таван хоногт авсан зургуудыг танилцууллаа. Уг телескоп нь 2021 оны арванхоёрдугаар сард хөөрсөн бөгөөд өнгөрсөн хагас жилийн хугацаанд зорилтот цэгтээ хүрч, зураг авах бэлтгэлээ хангаад байсан юм. Орчлон ертөнцийн 13,1 тэрбум жилийн тэртээх дүр зургаас эхлээд од хэрхэн төрж буй, мөхөж буй, галактик хэрхэн бүрэлдэж буй, нийлж буй гайхамшигт зургуудыг өнөөдөр дэлхий анх удаа үзлээ.
Stephan’s Quintet”галактикуудын бүлэг
tephan’s Quintet нь Дэлхийгээс 300 сая гэрлийн жилийн зайд оршдог, өөр хоорондоо ойр таван галактик юм. Уг галактикуудын бүлгийг 1877 онд нээн илрүүлсэн бөгөөд зарим тохиолдолд бие биетэйгээ хүрэлцдэг учир “бүжиглэдэг галактикууд” хэмээн нэрлэх нь ч бий. James Webb уг галактикуудыг урьд өмнө нь байгаагүй тодоор авч, галактик хэрхэн хувьсдагийг судлахад том ахиц авчирчээ.
Дэлхийгээс 2,000 гэрлийн жилийн зайд орших Өмнөдийн бөгж гэгддэг мананцрыг хоёр төрлөөр харуулжээ. Анх уг мананцрыг сөнөж буй нэг одноос үүссэн гэж таамаглаж байсан бол зүүн талын зургаас мөхөж буй хоёр одноос үүссэнийг олж тогтоосон байна.
Асар олон одод бий болдог мөн мөхдөг уг мананцрыг 1752 онд нээн илрүүлж байсан бөгөөд James Webb-ийн авсан уг зурагт урьд өмнө нь харагдаж байгаагүй, тэр байтугай одоогоор тайлбарлах боломжгүй олон үзэгдлүүд багтсан байна.
"Carina Nebula" Мананцар
James Webb одоогийн нөөцөөрөө 20 орчим жил ажиллах хүчин чадалтай бөгөөд ердөө эхний таван хоногт дээрх үр дүнгүүдийг гаргаж, хүн төрөлхтний одон орон, сансар судлалын ололт амжилтыг нэг шатаар ахиулжээ. Уг телескопын гол зорилго нь ертөнцийн үүсэл гарлыг тольдох, галактик, гараг, одод эрхэс хэрхэн үүсэж бас сөнөдөг, цаашлаад амьдрах боломжтой гарагуудыг судлах юм.