Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ААН-үүд БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авахдаа цахим залилангийн хохирогч болж буйг АНХААРУУЛАВ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 23 секунд

Цар тахлын улмаас тогтоосон хилийн хязгаарлалтын хугацаанд Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой цахим залилангийн гэмт хэргийн хохирогч болж, санхүүгийн болон сэтгэл санааны хохирол амсах тохиолдол буурахгүй байна.

Тухайлбал,
- Хэлний бэрхшээлээс болж буруу ойлголцох;
- Захиалсан тоо хэмжээ дутуу ирэх;
- Захиалсан бараа, бүтээгдэхүүнээс өөр бараа ирэх;
- Чанаргүй бараа ирэх;
- Төлбөр шилжүүлсний дараа тохиролцооноосоо буцах, илүү төлбөр нэхэмжлэх зэрэг явдал гарсаар байна.

Иймд БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн цахимаар худалдан авч буй иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарал болгоомжтой байж, холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ хэлцэл байгуулах, маргаан гарсан тохиолдолд эрх ашгаа хэрхэн хамгаалах, аль улсын шүүхэд хандан шийдвэрлэх асуудлыг зайлшгүй тусгах, төлбөр тооцоог хийхдээ худалдагч компани, байгууллага, иргэний мэдээллийг сайтар нягтлан шалгаж, цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Э.Бат-Үүл: Путины “ажиллагаа“ ирэх намар эсвэл хавар эхлэх бололтой, Лавров ултиматум тавихаар ирж буй
Э.Бат-Үүл: Путины “ажиллагаа“ ирэх намар эсвэл хавар эхлэх бололтой, Лавров ултиматум тавихаар ирж буй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд