6-р сарын 26 ны өглөө Оросын цэргүүд Киевт агаарын цохилт өгсөн байна. Пуужингууд орон сууцнууд болон хүүхдийн цэцэрлэгт унасан тухай Киев хотын захиргаанаас мэдээлжээ.
Тухайн өдрийн үдээс хойш дахин дэлбэрэлт болсон бөгөөд пуужинг Беларусийн нутаг дэвсгэрээс тавьсан байна. Пуужингийн цохилтын улмаас Шевченкогийн дүүрэг дэх олон давхар орон сууцнууд сүйрч аврах багийнхан нурангин дороос долоон настай охин болон түүний ээж 36 настай иргэнийг аварч эмнэлэгт хүргэсэн гэдгээ мэдээлжээ.
Тус агаарын дайралтанд нэг хүн амиа алдаж, зургаан хүн гэмтэж бэртсэн гэдгийг Киевийн захирагч Виталий Кличко хэлжээ. Тэрээр охины биеийн байдал тогтвортой, ээжийнх нь бие хүнд, амиа алдсан иргэн охины аав байсан байна. ОХУ-аас ирж буй агаарын цохилт үргэлжлэх төлөвтэй байгааг санууллаа.