Өнгөрөгч зургаадугаар сарын 25-ны өдөр Булган аймаг Бугат сумын хоёрдугаар баг “Зүүн түрүүний гүүр” гэх газарт Хово маркийн автомашин онхолдож нэг хүний амиа алджээ.
Тодруулбал, жолооч А нь Дархан-Уул аймгаас Булган аймгийн чиглэлд зорчигчгүй ганцаараа хөдөлгөөнд оролцож яваад онхолдсон бөгөөд гүүрний хашлага мөргөж хажуу руу нь автомашинтайгаа унасан аж. Харамсалтай нь, эмнэлгийн анхан шатны тусламж авах замдаа нас барсан байна. Тус зам тээврийн хэрэгт Булган аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар албаныхан мэдээллээ.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч иргэд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хурдыг тохируулж, техникийн бүрэн байдлыг хангаж, ачааны даацыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хэт ядарсан үедээ жолоо барихаас татгалзаж, санамсаргүй нэг үйлдэлээс шалтгаалж бусдын амь нас эрүүл мэнд хохирч байгаад дүгнэлт хийн анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас анхаарууллаа.