Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наадмын сорилгод улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 26 секунд

"Мөнхийн Үсэг" группийн 30 жилийн ойд зориулсан "Үндэсний их баяр наадмын сорилго"- д улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдсан. Тус сорилгод Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Хан-Хэнтийн аварга дэвжээний бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболд үзүүрлэлээ.

Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Аврагч спорт хороо, "Степ Гоулд" ХХК, Бүрэн Дуулга ХХК, Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Д.Анар, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Алдар спорт хороо, "Молор трейд" ХХК, "Вайт лэйк" ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын начин О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд улсын гарди М.Бадарч, улсын харцага Н.Золбоо, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн харцага Б.Өлзийсайхан нар үлдэв.

"Наадмын сорилго" барилдаанд барилдахаар бүртгүүлсэн Итали улсын иргэн Григорий "Замын түгжрэлд саатаад барилдааны цагаас хоцорсон" гэх шалтгаанаар амжиж ирээгүй гэдгийн Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдээллээ.

Наадмын билетийг 100 хувь цахимаар, хүргэлттэй худалдаална
Наадмын билетийг 100 хувь цахимаар, хүргэлттэй худалдаална
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.