Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрөөс гишүүд ҮХНӨ-ийн асуудлаар тойрогтоо АЖИЛЛАНА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ зун, намартаа багтааж эрх баригчид хийх гэж байгаа. Үүнтэйгээ холбогдуулан МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар ҮХНӨ-ийг хийх нууц төлөвлөгөөг боловсруулсан талаар бид мэдээлсэн. Уг мэдээллийг энд дарж уншина уу.

Тэгвэл зургаадугаар сарын 18-26-ны хооронд долоо хоногийн хугацаатай УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулаад буй. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтэй холбоотой асуудлаарх ойлголтыг тойргийн иргэддээ өгөхөөс гадна, санал асуулга явагдах юм. Энэ дагуу гишүүд өнөөдрөөс тойрогтоо ажиллана.

Үүний дараагаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах, өргөн барих зэрэг асуудлуудыг 2022 оны зургаадугаар сарын 27-ны өдрөөс эхлээд УИХ дээр яригдах юм байна.

Төмөр нударгаар өмчөө буцааж авсан харалган төрөөс болж ард түмэн ИХ ӨРӨНД УНАХ НЬ
Төмөр нударгаар өмчөө буцааж авсан харалган төрөөс болж ард түмэн ИХ ӨРӨНД УНАХ НЬ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд