Эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо барьсан иргэнд 6 сар хорих ял оноожээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 47 секунд

Эрхээ хасуулсан иргэн дахин согтуу үедээ жолоо барьж, зургаан сар хорих ял авчээ. Тодруулбал, Прокурорын газраас иргэн Б.М-г “2025 оны 9-р сарын 12-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Toyota V маркийн .... улсын дугаартай автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон гэмт хэрэгт” яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн.

Шүүхээс шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “Шүүгдэгч Б.М нь урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8-р сарын 19-ний өдрийн 1994 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, уг хугацаа дуусаагүй байхдаа дахин 2026 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 2.86 промилл согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон байна” гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Б.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сар хорих ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сарын хугацааны эрх хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг 5 жил 7 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-д энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 5 сар 5 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 11 сар 5 хоногийн хугацаагаар тогтоов.

Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцыг 10-р сарын 30-нд нээнэ
Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцыг 10-р сарын 30-нд нээнэ
 
З.Мэндсайхан: Оюу толгойгоос ногдол ашиг авах нь нэгэнт тодорхой болсон
З.Мэндсайхан: Оюу толгойгоос ногдол ашиг авах нь нэгэнт тодорхой болсон
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!