
Банкуудын нийт зээлийн үлдэгдэл 48.4 их наяд төгрөгт хүрчээ 2026 оны наймдугаар сарын байдлаар банкуудын нийт зээлийн үлдэгдэл 48.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 14.3 хувиар өсжээ.
Зээлийн жилийн өсөлт өмнөх үеэс саарсан нь голлон хэрэглээний зээлийн өсөлт удааширсантай холбоотой байна.
Тодруулбал, ипотекийн болон МИК-д шилжсэн зээл 18.8 хувиар өссөн бол хэрэглээний болон хадгаламж барьцаалсан зээлийн өсөлт 4.7 хувь болж саарчээ.
Харин бизнесийн зээл жилийн дүнгээр 17.9 хувиар өссөн нь эдийн засгийн идэвхжил харьцангуй тогтвортой байгааг илэрхийлж байна. Нийт зээлийн 5.3 хувь нь чанаргүй, 2.5 хувь нь анхаарал хандуулах түвшний зээл байна. Анхаарал хандуулах зээлийн нийт зээлд эзлэх хувь өмнөх оноос 2.0 нэгж хувиар буурсан бол чанаргүй зээлийн эзлэх жин тогтвортой хадгалагджээ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!