Орой 17.00 цагаас УИХ-ын гишүүд Их тэнгэрт сургалттай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хуульд заасны дагуу өмнөх ээлжит чуулганаар баталсан бөгөөд уг жагсаалтад батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай”, “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тусгаад байгаа юм. Харин Улсын Их Хуралд хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хуулийн болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх, эсэхийг тухай бүр шийдвэрлэж ажиллана.

Мөн өнөөдөр 17.00 цагаас Их тэнгэрт УИХ-ын гишүүд сургалттай аж.

ОБЕГ:  17 хүний амь насыг аварчээ
ОБЕГ: 17 хүний амь насыг аварчээ
 
САНГИЙН САЙД: Энэ жил он дамжсан илүүдэл орлого байгаагүй учраас ТӨСВИЙН ОРЛОГО БУУРСАН мэт харагдаж байгаа юм
САНГИЙН САЙД: Энэ жил он дамжсан илүүдэл орлого байгаагүй учраас ТӨСВИЙН ОРЛОГО БУУРСАН мэт харагдаж байгаа юм
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!