Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх болон ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамруулах замаар орон сууцжуулах ажлыг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд эхний ээлжид БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан 1008 айлын “Ногоон нуур” хороолол, мөн Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хэрэгжиж буй “Солонго-1, 2” төслийн 2042 айлын орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулахаар төлөвлөжээ.

Тодруулбал, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон залуу гэр бүлүүдийг орон сууцжуулах юм. Мөн гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын хүрээнд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн долоон байршилд газраа чөлөөлсөн айл өрхүүдийг дээрх ашиглалтад орсон орон сууцанд нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна.

Зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд орон сууцыг түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлээр авах хүсэлтэй иргэдийг ирэх сарын 10-наас цахимаар бүртгэхээр бэлтгэл хангаж байгаа аж.

Бүртгүүлсэн иргэдийг 100 онооны системээр үнэлж, хамгийн өндөр оноо авсан иргэдийг эхний ээлжид шалгаруулах юм байна. Энэ ажлыг хэрхэн зохион байгуулах талаарх Засгийн газрын тогтоол удахгүй гарах аж.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн мэдээлснээр, “Солонго-1, 2” төсөл нийт 5002 айлын орон сууцтай бөгөөд энэ жил 2042 айлыг ашиглалтад оруулжээ. Үлдсэн орон сууцыг ирэх оны III улиралд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Мөн төрийн санхүүжилттэй холбоотойгоор нийслэлийн есөн байршилд 2026-2028 онд 24 мянга орчим айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

2022 онд Оросын мисс Монголын нэрийг ашиглаж байжээ
2022 онд Оросын мисс Монголын нэрийг ашиглаж байжээ
 
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн Кенийн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн Кенийн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!